ЖҮЖИГЧИН АМАРААГ ШҮҮХ ЦАГДАА ДУУДАХ ТУСАМ ЗАЛУУС АРД ИРГЭД ӨМГӨӨЛӨХ НЬ ИХЭСЧЭЭ

2016-05-06  

Жүжигчин Б.Амараагаас цагдаагийн байгууллага байцаалт авсан. Юу асуусныг, түүнд нь юу гэж хариулснаа тэр дэлгээгүй. Б.Амараа "Би үнэн зүйлийг л хэлсэн" гэдгээ хэлснээс өөр зүйл дуугараагүй.

Мэдээж, хэн захиалга өгөв? гэдгийг л цагдаагийн байгууллага тогтоохыг хичээсэн нь ойлгомжтой. Харин хэр үнэн зүйлийг ярив? гэдэг нь цагдаагийн сонирхох асуудал биш. Харин цагдаад хэн даалгавар өгөв? гэдэг нь сонирхол татаж байна. Сонгуулийн дараа захиалагч нь тодорхой болох нь ойлгомжтой. Б.Амрааг нийгмээ шүүмжилсэнд, үнэнийг хэлсэнд эрх баригчид дургүй байна гэж олон нийт дүгнэж байна. Иргэний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг ХОРЬЖ ЦАГДДАГ ЯМАР НИЙГЭМ БЭ? гэж иргэд бие биенээсээ асууж байгаа нь сошиал ертөнцөөс анзаарагдана.

Амраагийн дараа Г.Анхаа гарч ирлээ. Бас л үгээ, үзлээ илэрхийллээ. Түүнийг бас оролдох болов уу? Одоохондоо чимээгүй. Амраагаар айлгая гэтэл ар араасаа гараад ирээд байхыг нь яах вэ? гэж эргэлзэж эхлэв үү? эрх баригчид.

Айлгаад нэмэргүй нь гэж бодов уу. Яагаад гэвэл, Б.Амараа, Г.Анхаагийн ард мянга мянган ийм үзэл бодолтой залуус байхыг үгүйсгэхгүй. Тэд ч гэсэн хорьдог, цагддаг нийгмийг хүсэхгүй гэдгээ илэрхийлж байна. Эрх баригчид ганц л зүйлээс айж байна. Тэр бол иргэдээсээ. Иргэдээсээ айх ичих төр гэж бас байх нь.

 

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:unen shuu ymr niigem be 2016-05-06
Bi:Tiimee. Amgui uzel barimtlalgui yum shig baidag mani met hurtel ter zaluug umguulj site-uud deer setgegdlee bichsen dee. Medeej am ch bii, uzel barimtlall ch bii gehdee zarim shig usched bdaggui l de, harin ch unench 2016-05-06
иргэн:Үнэн үг хэлсэн бол бид хамга**** 2016-05-09
иргэн.:Х.Баттулгын бууны нохой шуудээ. Удахгуй эзэн руугээ асна шуу. 2016-05-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?