Х.МАНДАХБАЯР: ДҮРЭМГҮЙ ТОГЛООМЫН ОРЧИН ИЙМ Л БАЙДАГ

2020-05-07  

Сэтгүүлчдийн эрх зүйн байдал дээрдсэн. Нэг жишээ хэлье. “Страто” гэдэг компанийн зүгээс миний хувь эзэмшдэг ZINDAA.MN, “Өглөөний сонин” хоёрыг цагдаад өгчээ. Нөгөө Эрүүгийн хуулиар дуудагдсан анхны хариуцагч нь бараг би өөрөө болж таарч байна шүү дээ. Хууль батлагдаж гараад эргээд над дээр ирж байна. Энэ тохиолдолд манай редакци яаж ажилласан бэ гэхээр сэтгүүлч, редактороо цагдаа руу явуулаагүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон. Итгэмжлэгдсэн төлөөлөгч маань очоод ганц л тайлбар өгсөн. Манай сэтгүүлчийн бичсэн мэдээ үнэн. Шуурхай хурал дээрээ яриад сэтгүүлчийг энэ мэдээллийн мөрөөр ажилла гэж үүрэг өгсөн учраас сэтгүүлч хийсэн байна. Тэгэхээр сэтгүүлч хариуцахгүй. Хоёрдугаарт, энэ нь редакцийн байр суурь юм. Манай редакци энэ мэдээлэл үнэн гэдэгт итгэлтэй байна. Гомдол гаргагч үүнийг илт худал мэдээлэл гэж үзээд гомдол гаргасан юм байна. Энэ мэдээллээ илт худал болохыг нотлооч гэсэн. Ингээд мөрдөн байцаалтын үйл ажиллагаа мухардаж байгаа юм. Үүнээс цаашхи процесст редакц оролцох шаардлагагүй. Сэтгүүлч эх сурвалжаа нэрлэх шаардлагагүй. Нэмэлт баримт гаргаж өгөх шаардлагагүй. Нэмж мэдүүлэг өгөх ч шаардлага байхгүй. Мэдүүлгээ өгсөн болоо, дахиад хэрэв мэдүүлэг авбал бид тэрийгээ л хэлнэ. Тоть шиг мянган удаа давтана. Үнэхээр “Страто” компани “Өглөөний сонин”, ZINDAA.MN сайтыг худал мэдээлэл бичсэн гэж байгаа бол түүнийгээ нотол. Тийм баталгаа гараад ирэх юм бол бид дараагийн баримт, дараагийн үйл ажиллагаа руу орно гэсэн байр суурьтай байна. Ингээд энэ хэрэг хаагдаж байгаа. Сэтгүүлч, редакциуд ингэж ажиллах ёстой. Үүнийг бид сэтгүүлчийн эрх зүйн байдал дээрдсэн гэж байгаа юм. Өмнө нь нөхцөл байдал ямар байсан бэ гэвэл, Зөрчлийн хуулийн 6.21-ээр “Страто” компани “Өглөөний сонин”, ZINDAA.MN сайт намайг гүтгэн доромжилсон гээд цагдаад өгчихнө. Тэгэнгүүт нөгөө хорооны цагдаа “Гүтгэсэн байна” гэж үзээд, бүр ядахдаа “Доромжилсон” гэж үзээд хоёр сая төгрөгөөр торгоно. Эсвэл хэвлэл, мэдээллийн байгууллыг 20 саядна. Энэ ямар ч мэтгэлцээн, шүүхийн процесс явагдахгүй замын цагдаа шиг торгуулийн хуудас барьж давхиж орж ирээд торгочихно, өөр ямар ч асуудал байхгүй. Дээр нь сэтгүүлчийг өөрийг нь гүтгэж торгож байгаа юм. Сэтгүүлзүйг гүтгэж ял шийтгэл ногдуулж байгаа юм. Тэгэхээр энэ хоёрын хооронд зарчмын маш том зөрүү гарсан. Манай зарим сэтгүүлч мэдсээр байж гүтгэх заалтыг Эрүүгийн хууль руу оруулчихлаа гэж мушгиж яриад байгаа. Гүтгэх заалт байхгүй болсон. Тэрийг бид оршуулсан. Одоо харин худал мэдээ тараах гэдэг заалт үйлчилж байгаа. Дахиад хэлье, баримтаа нягтал, нягтал, бас дахин нягтал. Хууль эрх зүйн орчин дээрдсэн ч, сайжруулах зүйл бий. Сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрхтэй гэдэг ч ямар ч хуульд байхгүй тунхаг төдий байгааг баталгаажуулмаар байна. Сэтгүүлч иргэдийн мэдэх эрхийг хангахын тулд баримтыг дэлгэх эрхтэй. Сэтгүүлч, редакцийн хараат бус байдлыг хангах ёстой. Гэтэл хаана ч энэ алга. Ямар ч хуульд алга. Хуульгүй орчинд бид байгаа. Дүрэмгүй тоглоом тийм л байдаг.

Commentator Kh.Mandakhbayar - YouTube

Саяхан болж ѳнгѳрсѳн Хэвлэлийн эрх чѳлѳѳний ѳдрийг тохиолдуулан "Зууны мэдээ" сонинд ярилцлага ѳгѳхдѳѳ МСНЭ-ийн ерѳнхийлѳгч Мандахбаяр дээрхи хэлсэн байна. 

- Жинхэнэ мэргэжлийн сэтгүүлч бол яван явсаар нийгмийн зүтгэлтэн болдог.

Тэр ингэж сэтгүүлчийн үйл ажиллагааг тодотголоо.

- 2022 оны тавдугаар сард Улаанбаатар хотноо Дэлхийн сэтгүүлчдийн XXXI Их хурлыг зохион байгуулах саналаа хүргүүлсэн. Олон улсын сэтгүүлчдийн холбооны Гүйцэтгэх хорооноос хийсэн сүүлийн шалгаруулалтаар Монгол Улс тус их хурлыг өөрийн оронд зохион байгуулах боломжтой гурван орны нэгээр шалгарч үлдсэн гэсэн шинэ мэдээллийг тэрбээр дуулгалаа.

Олон улсын сэтгүүлчдийн холбооноос Дэлхийн сэтгүүлчдийн 30 дахь Их хурлыг Тунис улсад зохион байгуулсан. Монголын сэтгүүлчид анх удаа зохион байгуулагч орон болоход ойртжээ.

 

Э.Сувдаа

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин :Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэхээр татвар хураамжаа төлсөн бүх хүнийг өмгөөлж хамга**** биш Зарим буруу зөрүү зүйл хийж нийгэмийг бухимдуулж талцуулсан хүмүүсийг шүүмжилдэг бүүр цаашилбал ха****г байвал зохино. Нэг сэтгүүлчдээс болж нийт сэтгүүлчдийн нэр хүнд унах ёсгүй. Том намууд хүртэл буруу зүйл хийсэн гишүүдээ цаашид дэмжлэг үзүүлж өмгөөлж хамга****гүй гэж байгаагаас суралцах хэрэгтэй. Бөөрөнхийлөх хэрэггүй дүрэм журамдаа сайн тусгаж тэр дагуу ажиллахыг хүсье. Тэрнээс том байгууллагын нэрийг хувийн явцуу эрх ашигтай ашиглахгүй байх нь шудрага ёс шүү. МСНЭ гэдэг байгууллагын дарга хүн сэтгүүлийнхээ ажлыг сонгуульт хугацаандаа хийхгүй байвал таарна .Нотариадчидийн холбооны тэргүүн нь нотариатын үйл ажил****а эрхлэхээ зогсоодог. Өлсөж үхээгүй болж л байна Мандахбаяраа дүрмэндээ өөрчлөлт оруулж бусад холбррнррс суралц. 2020-05-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?