Ард түмний итгэлийг хүлээн дөрвөн жил төр түшилцсэн эрхэм гишүүд энэ хугацаанд төрийн бус байгууллагуудаас зохион байгуулсан шилдэг улс төрч, шилдэг залуу улс төрч гэх мэт олон шалгаруулалтаар том том өргөмжлөл тэврэн зогсоцгоож байсан нь саяхан. Тэд энэ өрсөлдөөнд ихэвчлэн хийсэн ажлаараа бус хэн их мөнгө өгснөөрөө жагсдаг байлаа. Улс төрчдийн эх орон ард түмнийхээ төлөө хийсэн ажлаар нь жагсаахад тун бэрх. Харин хөрөнгө чинээгээр нь жагсаахад жинхэнэ үнэн жагсаалт гарч ирж байна даа. АТГ-ын хөрөнгө орлогын мэдүүлгийн жагсаалтаар тэдний үнэн төрх дурайж байна. Өнгөрсөн дөрвөн жилд төрийн түшээд юунд ухаан бодлоо чилээснийг харцгаая.
Л. ГАНТУЯА