Сахарын эмчилгээнд зориулсан "Гальвиус-50" нэг жилийн өмнө 30000( гучин мянган) төгрөгийн үнэтэй байсан бол 45000 (дөчин таван мянган) төгрөг хүрч үнээ нэмжээ. Эмийн сангууд өдөр бүр үнээ бага сагаар үнээ нэмсээр байгаад ийнхүү "Гальвиус-50" эмийн үнийг нэг жилийн дотор 50 хувь нэмжээ. Гальвиус эмийн үйлдвэрлэлийн үнэ нэмэгдээгүй, валютын ханш сүүлийн нэг жилд дөнгөж 10 хувь нэмэгдэх төдийд эмийн үнийг яагаад ингэж хөөрөгдөх болов?
МОНОС-ын аптекаар ингэж худалдаалж байна. -Үнэ өссөн. Нийлүүлдэг компани л үнээ нэмсэн байх гэж Мэтромаллын дорхи МОНОС аптекийн худалдагч хэллээ.
Э.СУВДАА