АМЕРИКИЙН УРАН ЗОХИОЛ цуврал - 8 ЖЕК ЛОНДОН : АМЬД ЯВАХЫН ХҮСЛЭН ( өгүүллэг )
Хүн үхэлтэй нүүр тулгарсан хэцүү үед амьд үлдэхийн төлөө яаж тэмцэж болдгийг энэ өгүүллэгт дүрслэн үзүүлсэн юм. Алт ухагч хоёр эр Канадын хүйтэн нутгаар явганаар замд гарчээ. Замд тааралдсан голыг гатлах үеэр нэг нь хальтарч унан хөлөө гэмтээнэ. Түрүүлж явсан нөхрөөсөө тусламж хүсэн хашгирсан болов ч нөгөөдөх нь эргэж ч харалгүй цаашаа далд оров. Доголон нөхөр ингээд ганцаараа үлдэв. Замдаа хувцас хунар нь урагдан нүцгэрч буу шүдэнзээ гээж ядарч туйлдсан үед нь баавгай дайрч арай чүү амь мэнд мултарчээ. Дахиад л аюул тулгарч өлөн чоно түүнийг дагав...Ингээд өөрсдөө уншаарай найз нар минь. Гүйцэд уншсаныхаа дараа эргэцүүлж бодох юм их бий. Хүнд ямар ч бэрхшээл тохиолдож болно. Тийм үед яаж сэтгэл зүрхээ чангалж бодлоо төвлөрүүлэн хурдан сэтгэж овсгоо самбаа гаргах вэ. Үүнд энэ өгүүллэг хариулт өгнө. Амь дүйсэн аюулын өмнө хүн хүчин мөхөсдөж итгэл найдвараа алдах үе ч ирж болно. Тэгвэл хүнийг зоригжуулж юунд ч бууж өгч болохгүй гэсэн итгэл төрүүлэх тийм л үзэл санааг зохиолч гаргаж тавьжээ. Өгүүллэгийн гол баатар хөвч тайгад ганцаар хаягдсан нөхөрт зохиолч тухайлан нэр өгсөнгүй. Учир нь хүнд бэрхийн өөдөөс сөрөн тэмцэгч энэ дүр бол бид бүхний хэн нь ч байж магадгүй. Харин нөхрөө хаяж явдаг муу этгээдийг нь Билл гэнэ. Хүний үнэргүй тиймэрхүү сүгийг хэн бэ гэдгийг бусад нь таньж авах хэрэгтэй гэсэн үг. Хүнээ олж нөхөрлөхийн утга учрыг Жек Ло́ндон сануулж байна. Унших хэрэгтэй ном байгаа биз... Энэ өгүүллэгийг зохиогч 1906 онд туурвижээ. Ө.РАГЧААСҮРЭН, Дархан -Уул аймаг, 2020 он