НОМ УНШААД НӨҮТБҮҮК, KINDLE, УТАСГҮЙ ЧИХЭВЧНЫ ЭЗЭН БОЛООРОЙ

2020-05-19  

 

ХААН Банк Сангаас 2018 оноос эхлэн шинээр оюутан болж буй залууст оюутны амьдралд дасан зохицох, хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэх болон их хотын соёлтой боловсон иргэн болж төлөвшихөд дэмжих зорилго бүхий RISE шинэ оюутны хөтөлбөрийг хэрэгжүүлж буй билээ.

Энэхүү хөтөлбөрөөр 2019-2020 хичээлийн жилийн нээлтэд зориулж  2019 оны 9-р сарын 15-нд зохион байгуулагдан 1000 оюутныг амжилттай хамруулж чадсан.

Rise хөтөлбөр нь хичээлийн жилийн турш нийт оролцогч нартаа хувь хүний хөгжлийн чиглэлээр олон сургалт, арга хэмжээнүүдэд оролцох боломж бүхий цаг үеийн нөхцөл байдлаас хамааран өнгөрсөн 3-р сард RISE хөтөлбөрийн оролцогч нартаа 2 төрлийн цахим сургалтад оролцох эрхийг нээж байна. 

Тиймээс энэ хичээлийн жилийн сүүлийн буюу хоёр дахь удаагийн арга хэмжээгээр дараах боломжуудыг группт нэгдсэн шинэ оюутнууддаа санал болгож буй юм Үүнд:

       1. Номын тэмдэглэл хөтлөх уралдаан

Уг уралдаанд ХААН Банк Сангаас санал болгож буй 7 төрлийн номоос сонгон уншин тэмдэглэл хөтлөөд 2020 оны 5-р сарын 29-ний 18:00 цагаас өмнө foundation@khanbank.com хаягаар ирүүлэх юм. Сонгосон ном нь тухайн оюутанд байхгүй бол ХААН Банк Сангаас зээлэн унших боломжтой. Тэмдэглэл хөтлөсөн нийт оюутнуудын ирүүлсэн материал бүртэй танилцан сонгон шалгаруулалт хийж, 1, 2, 3-р байр болон тусгай байрын эздийг 6-р сарын 9-нд ХААН Банкны сошиал сувгууд болон цахим хуудсанд зарлана. 

Шагналын сан:

  • 1-р байр: Зөөврийн комьпютер /notebook/ 1 оюутан
  • 2-р байр: Kindle ном унших төхөөрөмж 1 оюутан
  • 3️-р байр: Утасгүй чихэвч /bluetooth headphone/ 1 оюутан
  • Тусгай байр: 20,000 төгрөгийн ном худалдан авах эрхийн бичиг 10 оюутан

Ном уншаад тэмдэглэл хөтлөх уралдааны удирдамж, заавар, тэмдэглэл хөтлөх стандарт болон хэрхэн ном зээлж унших боломжтой зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг RISE хөтөлбөрийн фэйсбүүк группт нийтлэсэн байгаа. 

 

        2. LIVE ярилцлага буюу өөрийгөө хөгжүүлэх боломж

 Их, дээд сургуулийн шинэхэн оюутан болсон залуус та бүхэны оюутны амьдралаа зөв эхлүүлэн өөртөө эзэн байж, өөрийгөө хөгжүүлж, тухайн цагтаа үр бүтээлтэй суралцах явах  мөн  хичээлээс гадуур бие даан  өөрийгөө боловсруулж, хөгжүүлж чаддаг сурч буй мэргэжлийнхээ мөн чанарыг ойлгож, түүндээ дуртай байж, өөртөө итгэлтэй, аливаад зөв хандлагаар ханддаг, эрдэм, соёлыг чухалчлан, өөрийгөө хөгжүүлж чаддаг оюутан болох зэрэг асуудлууд тулгамддаг.

Тэгвэл бид коронавирусийн халдвар тархсанаас үүдэн  оюутнууд цахимаар хичээлээ үзэж буй энэ үед дахин уламжлал болсон Rise хөтөлбөрөөрөө  дамжуулан шинэхэн оюутнууддаа хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэхэд нь чиглүүлж туслах  цаашид хэрхэн өөрийгөө хөгжүүлэх тал дээр туршлагатай эрхмүүдтэй уулзуулан тэдний зөвлөгөөг хүргэн хэлэлцүүлэг өрнүүлэх боломжыг олгож байна.

Дараах чиглэлэлүүд дээр  LIVE ярилцлагыг RISE хөтөлбөрийн фэйсбүүк группт дээр хийх бөгөөд өнөөдөр буюу 2020 оны 05-р сарын 19-ны 16:00 цагт АФАкадемийн багш Ш.Амартүвшинтэй Санхүүгийн боловсрол миний амьдралдсэдвээр ярилцах тул оюутан залуус бүхэн санал хүсэлтэй солилцон ярилцахыг хүсэж байна.

Мөн дараагын Live ярилцлага 2020 оны 05-р сарын 26-ны 16:00 цагт МУИС-ын багш Г.Уянгатай Би гэж хэн бэ-Өөрчлөлт сайхан уу? сэдвээр дагуу ярилцах бөгөөд энхүү ярилцлагатай хамт байж өөрт тулгамдаж буй асуудлынхаа хариултыг авах болно.

Эдгээр арга хэмжээний мэдээлэл авч, үе тэнгийн залуустай туршлага, мэдлэг хуваалцан RISE хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл энд дарж нэгдээрэй. 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА УУ?