УС ХҮРТЭЛ 1330 ЯНЗ БАЙДАГ ГЭЭД БОДДОО

2016-05-07  

Манай гараг дээр оршин буй амьд бүхэн уснаас тогтдог билээ. Тухайлбал, амьтдын бие организмын 75 хувь нь уснаас тогтдог бол загасных мөн 75 хувь харин далайн медуза хэмээх амьтны биеийн 99 хувь нь уснаас тогтдог ажээ. Харин хүнсний бүтээгдэхүүнээс, төмсний 76, алимны 85, улаан лоолийн 90, өргөст хэмхийн 95, шийгуаны 96 хувийг ус бүрдүүлдэг байна. Хүний бие организм ч бас уснаас бүтдэг бөгөөд дөнгөж мэндэлсэн хүүхдийн биеийн 86 хувь нь, насанд хүрсэн хүний бие организмын 50 хувь нь уснаас бүрддэг ажээ. Ус зөвхөн амьдрал бэлэглэдэг төдийгүй амь насыг ч авч мэднэ. Бүх өвчний 85 хувь нь усаар дамжин халдварладаг ажээ. Хэрвээ хүн биеийн шингэнийхээ 2 хувийг алдвал цангаж эхэлдэг байна. Энэ хэмжээ 10 хүртэл нэмэгдвэл хий хоосон зүйл харагдаж эхэлдэг гэнэ. Биеийн шингэний 12 хувь нь алдагдсан тохиолдолд эмчийн тусламжгүйгээр шингэнээ нөхөж болдог байна. Харин шингэнийхээ 20 хувийг алдвал шууд үхэлд хүргэнэ. Ус нь хүний биенд олон үүргийг гүйцэтгэдэг бөгөөд хоол хүнсийг эрчим хүч болгон шим тэжээлийг нь биед шингээдэг. Мөн амьсгалын эрхтний тусламжтайгаар бие организмд нэвтэрдэг хүчилтөрөгчийг чийгшүүлдэг ажээ. Усны тусламжтайгаар биеийн жингээ хасч болно. Ундааны төрлөөс зөвхөн усыг л хэрэглэснээр хоолныхоо илчлэгийн хэмжээг эрс бууруулж чадна. Учир нь нэгдүгээрт, илчлэг ихтэй хийжүүлсэн ундаа болон шүүс уухаа болино, хоёрдугаарт, цай эсвэл кофе уухтай адил усанд элсэн чихэр хийж уудаггүй. Мөн ус нь өлсөх мэдрэмжийг дардаг.

Эрдэмтдийн нотолсноор, орчин үеийн хүмүүс чухам яагаад гэдэс нь өлсөж байгаагаа мэддэггүй бөгөөд юм идмээр санагдах нь үнэн хэрэгтээ ундаасч байгаагийн шинж гэнэ. Ус зүрхний шигдээс тусах магадлалыг бууруулдаг. Өдөрт 6 аяга ус уудаг хүмүүс өдөрт хоёрхон аяга ус уудаг хүмүүсийг бодвол зүрхний өвчин тусах магадлал бага байдаг болохыг эрдэмтэд судалгааныхаа явцад тогтоожээ. Хүн усгүйгээр маш богино хугацаанд амьдарна. Ус нь хэрэгцээгээр хүчилтөрөгчийн дараа хоёрдугаарт ордог. Хоол хүнсгүйгээр хүн 6 долоо хоног амьдарч чадах бол усгүйгээр ердөө 5-7 хоног л тэсдэг ажээ. Хүн амьдралынхаа бүхий л хугацаанд 35 орчим тонн ус уудаг гэнэ. Ус нь үнэгүй мэт боловч хамгийн үнэтэй зүйл билээ.

Дэлхийн хамгийн үнэтэй усыг АНУ-ын Лос-Анжелес хотод зардаг байна. Литр нь 90 долларын үнэтэй уг усыг амт болон шүлтлэгийг нь тэнцвэржүүлэн «Swarovski» болор лонхонд савласан байдаг ажээ. Ус нь эх үүсвэр, байгаль дээр байгаа хэлбэр, түүнд агуулагддаг бодисын тоо хэмжээгээр янз бүр байдаг бөгөөд нийтдээ 1330 орчим төрлийн ус байдаг гэнэ.

 

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?