ОХУ-Д НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНЭ БҮХИЙ МАХНЫ ТУСЛАМЖ ИЛГЭЭНЭ

2020-05-21  

 

 

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар, ОХУ-д нэг сая ам.долларын үнэ бүхий махны тусламж илгээхээр шийдвэрлэсэн тухай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдэгдлээ. 

ОХУ-д шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 300 мянга давж, 3000 орчим хүн амиа алдаад байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь БНХАУ-д шинэ коронавирус эрчимтэй дэгдэж байсан хүнд хэцүү үед тус улсад айлчилж, 30 мянган толгой хонь хандивлаж байсан. Тэгвэл манай улс хоёр хөрштэйгээ иж бүрэн стратегийн түншлэлтэй, ижил түвшний харилцааг хөгжүүлэх гадаад бодлогын үзэл баримтлалтай. Энэ хүрээнд аль аль талдаа ижил тэгш хандсан бодлого явуулах ёстой. Тиймээс халдварын нөхцөл байдал ОХУ-д хүндэрсэн энэ үед нэг сая ам.долларын үнэ бүхий махны тусламж илгээх шийдвэрийг Засгийн газар гаргажээ. Нөгөө талдаа "Зовох цагт нөхрийн чанар танигдана" гэдэгчлэн хүнд хэцүү нөхцөлийг дэлхий нийтээрээ бие биедээ харилцан тусалж цар тахлаас сална гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцоллоо. 

Засгийн газраас санхүүжилтийг шийдвэрлэсэн бөгөөд ойрын хугацаанд хонины мах бэлтгэх, логистик тээврийн асуудлыг эцэслэн шийдвэрлэж ОХУ-д махаа хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах аж.

 

ЭХ СУРВАЛЖ: https://www.montsame.mn/mn/read/226157

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?