ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХЭВЛЭЛТЭЙ ДОТНОСОЖ "САЙН" МЭДЭЭ АЯНЫГ ӨРНҮҮЛЛЭЭ

2016-05-07  

Хэвлэлийнхний дунд "сайн, эерэг мэдээний аян"-ыг 2016 он дуустал Эрдэнэт Үйлдвэр зарлалаа. Шагналыг нь оны төгсгөлд олгоно. Эрдэнэтийн логог тогтмол байрлуулах үүргийг хэвлэлийнхэн хүлээнэ, сайн мэдээ хэвлэх тутамдаа. Ийм болзолтой. Энэ аяны хүрээнд Өмнөговь аймгийн Говь Гурвансайхан ууланд буга нутагшуулах мэдээ цацагдлаа. Говь Гурвансайхан уул нь буга нутагшихад идэш тэжээл, ус ундны хувьд бүрэн тохиромжтой гэж мэргэжилтнүүд үзсэн байна. Энэ төслийг Эрдэнэт үйлдвэр дэмжиж, санхүүжүүлсэн байна. Тус газар нь нутаг нь Номгон суманд байрлах бөгөөд, тус сумын нутгийн зөвлөлийн дарга нь Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн юм байна.

Тоо толгойны хувьд 10 ширхэг халиун бугийг нутагшуулахад Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ оролцсон байна. Бугыг харж хамгаалах байгаль хамгаалагчийг томилж, цалинг олгох, хяналт тавьж байх мотоцикл зэргийг нь БОЯ болон орон нутгаас нь шийдсэн байна. Өмнөговийн буга хамгаалагчийг Д.Бум гэдэг юм байна. Өмнийн говь халиун бугатай болох буянтай үйлс гараанаасаа хөдөллөө. Гурвансайхан уулаар тогтохгүй, тоо хэмжээг нь тоолохгүй халиун бугын сүрэгтэй болохыг CONTROL.MN ерөөж байна.

 

 

 

Ц. БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
гэрэлт-од:erdenet uildver mundag shuu 2016-05-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?