"ХОТТОЙГООО СЭЛФИДЬЕ" УРАЛДААН ДУУСАХАД ЦӨӨН ХОНОГ ҮЛДЛЭЭ

2020-05-21  

 

 

Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, аж амьдралыг харуулсан гэрэл зургийг түүх болгон үлдээж, хотын хөгжлийн явцыг сурталчлах зорилгоор “Хоттойгоо селфидье” уралдааныг Нийслэлийн ИТХ-аас зарласан.  Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулж буй эл уралдааны бүтээл хүлээн авах хугацаа дуусахад дөрөв хоног үлдлээ. Хотод өнгө үзэмж нэмсэн бүтээн байгуулалт болон бусад эерэг сайхан сэтгэгдэл төрүүлэх зүйлсийг  өөрийнхөө зурагтай хамт селфидэж, сонирхсон хүн бүр тус уралдаанд оролцох боломжтой. Уралдааны хугацаа дуусах гэж байгаа тул Их хотын иргэд Та бүхэн идэвхтэй оролцоорой.

Бүтээлийг photo@mopa.mn хаягаар хүлээн авах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 70119921 дугаарын утсаар өгнө.  Бүтээл хүлээж авах хугацаа энэ сарын 25-ны өдрийн 23.00 цагт дуусна.

Шагналын сан:

1-р байр: 1.500.000₮

2-р байр: 1.000.000₮

3-р байр: 500.000₮

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ЧУХАЛ УУ?