ҮНДЭСНИЙ БРЭНДҮҮД ДЭЛХИЙД ЧАНАРААРАА ТЭРГҮҮЛЭВ

2020-05-21  

Бельгийн нийслэл Брюссельд байрлах Олон улсын чанар, стандартыг тодорхойлогч “Monde Selection” хүрээлэнгээс жил бүр дэлхийн үйлдвэрлэгчдийн хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд үнэлгээ хийж шилдгүүдийг шалгаруулдаг уламжлалтай. Тэгвэл 59 дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэ оны тэмцээнд дэлхийн 100 гаруй орны үйлдвэрлэгч 3200 гаруй бараа, бүтээгдэхүүнээрээ оролцож 60 гаруй шалгуур үзүүлэлтээр салбартаа шилдэгт тооцогдох мэргэшсэн 80 шинжээчээр чанар стандартаа шалгуулж өрсөлджээ.

 

Тус уралдаанд Монгол Улсаас үндэсний ууган үйлдвэрлэгч АПУ ХК “Чингис хаан”, “Чингис грандхаан” “Соёмбо”, “Ауруг”, “Evok” брэндээр оролцож, эдгээр нь “Grand Gold”, “Gold” шагнал хүртсэн байна. Ингэснээр тус компанийн бүтээгдэхүүнүүд Европын болоод дэлхийн шингэн хүнсний зах зээлийн хамгийн өндөр чанар, стандартыг хангасан бүтээгдэхүүнээр нэрлэгдлээ.

 

Олон улсын чанар, стандартын хүрээлэнгийн бие даасан мэргэжилтнүүд болох их сургуулийн профессорууд, хүнсний инженерүүд, мэргэжлийн амтлагчид АПУ ХК-ийн бүтээгдэхүүнүүдийн амтыг мэдэрч, чанарыг нь дээд зэрэглэлийнх хэмээх үнэлсэн байна. Тус хүрээлэнгийн “Monde Selection” шалгаруулалт нь 1961 оноос эхлэлтэй бөгөөд спирт, архи, шар айраг, хийжүүлсэн ус, цэвэр ус, хүнсний бүтээгдэхүүн, эрүүл мэндийг дэмжих хүнсний нэмэлт бүтээгдэхүүний чанарыг тодорхойлдгоороо дэлхийд алдартай юм.  Үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ “Monde Selection” институциэр чанараа шалгуулж баталгаажуулснаар тус хүрээлэнгийн тэмдгийг байрлуулах эрхтэй болдог бөгөөд Европын хэрэглэгчид уг тэмдэгтэй бүтээгдэхүүнийг чанарын шаардлага хангасан гэж үздэг байна.

АПУ ХК өнгөрсөн онд ОХУ-д өөрсдийн бүтээгдэхүүнээ албан ёсоор худалдаалж эхэлсэн. Тэр дундаа, “Чингис хаан”, “Чингис грандхаан”, “Evok” брэнд нь Монголын шингэн хүнсний экспортын анхдагчид юм. Мөн тус компани БНХАУ, Япон гэх мэт Азийн орнуудад бүтээгдэхүүнээ худалдаалж байна.

Үндэсний ууган үйлдвэр АПУ ХК-ийн брэндүүд Европт төдийгүй дэлхийд алдартай хүрээлэнгийн чанар стандартын шаардлагыг хангаснаар олон улсад бүтээгдэхүүнээ экспортлоход чухал нөлөөтэй төдийгүй Монгол Улсын үйлдвэрлэгчдийн нэр хүндийг өсгөсөн чухал үйл явдал боллоо.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА УУ?