ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР ДОЛООН ХҮН АМИА АЛДЖЭЭЭ

2020-05-21  

 

Өчигдөр зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт зургаан хүний амь нас хохирч  амиа алдагсдын дунд 6 настай, 13 настай хүүхдүүд байжээ.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

2020.05.20-ны өдөр гарсан зам тээврийн ноцтой ослууд:

08:30 цагийн орчимд ХУД -ийн 3 дугаар хороо “Бармаш” ХХК-ийн баруун замд Toyota Allion маркийн автомашин Toyota Prius маркийн автомашинтай мөргөлдөж, улмаар Toyota Prius нь зорчих хэсгийн гадна зогсож байсан явган зорчигч 46 настай, эрэгтэй Э-г мөргөж амь насыг нь хохироожээ.

20:30 цагийн орчимд Архангай аймаг, Их тамир сум Бугат баг “Ахитын давааны ар” гэх газар шороон замд, улсын дугааргүй бага оврын трактор онхолдож, жолооч 26 настай, эрэгтэй О-гийн амь нас хохирсон.  

20:00 цагийн орчимд Завхан аймаг, Яруу сум “Загастайн даваа” гэх газар шороон замд Toyota Raum маркийн Д жолоочтой автомашин онхолдож, зорчигч 72 настай, эмэгтэй С, 13 настай хүүгийн амь насаа алдсан.

20:15 цагийн орчимд Хэнтий аймаг, Цэнхэр мандал сумын 1-р баг “Цэнхэрийн голын гүүр” гэх газар асфальтан замд Nissan Advan маркийн Ц жолоочтой автомашин онхолдож, зорчигч 56 настай, эмэгтэй Ц, 6 настай.эрэгтэй Ц, одоогоор нэр, хаяг нь тодорхойгүй 30-35 орчим насны эрэгтэй нарын гурван хүний амь нас хохирсон хэргүүд гарчээ. 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?