Эрүүл мэндийн салбарт 213 тэрбум төгрөг зарцуулжээ

2020-05-25  

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын өргөтгөсөн хуралдаанаар цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийн арга хэмжээний талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө. 

Монгол Улсын Засгийн газар цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, бизнесийг дэмжих, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, зорилтот бүлгийг дэмжих чиглэлээр багц арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Эдгээр ажлыг Засгийн газрын 7 тогтоолын дагуу хэрэгжүүлж байгаа юм.

Цар тахалтай холбоотой өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн салбарт 213,7 тэрбум төгрөг зарцуулаад байна. Үүнээс гадаадын зээл тусламжаар 176,1 тэрбум төгрөг, боловсрол, эрүүл мэндийн салбарт зохицуулалт хийж 20,6 тэрбум төгрөг, Засгийн газрын нөөц болон төсвийн хуваариар 17 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргажээ.

Дээрх хөрөнгөөр 13 эмнэлгийн эмч, ажиллагсдад нэмэгдэл цалин хөлс олгож 3.9 сая ширхэг хувийн хамгаалах хэрэгсэл, 33 төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл, 18,700 нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж, 72 амьсгалын аппарат болон бусад шаардлагатай зүйлийг худалдан авчээ.

Мөн 2020 оны 2 сарын 1-ээс 10 сарын 1 хүртэл коронавируст халдварын оношилгоо, эмчилгээнд зориулж импортлох эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөөд байна. 

ЭХ СУРВАЛЖ: https://www.montsame.mn/mn/read/226508

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?