Хөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Ангирмаа цоо шинэхэн “Z NINE’’ продакшнаа байгуулж охидын шинэ хамтлагийн эрэлд гарлаа.
Түүний байгуулсан “Киви” хамтлаг урлагийн салбарт байр сууриа тогтоож алтан тайзанд нэрээ дуурсгаад амжсан. Тэгвэл дараачийн Киви гэгдэж болох дотоод ертөнц, өвөрмөц төрхтэй охидын хамтлаг байгуулахаар хэдийнээ бэлтгэл ажилдаа шаргуй оржээ. Үүний хажуугаар дуулах ур чадвар хөгжүүлэх, мэргэжлийн артист бэлтгэх сургалт явуулж байгаа аж.
Дэлхийн тайзанд гялалзах чин хүсэл эрмэлзэлтэй 16-аас дээш насныханд дуулах ур чадвар хөгжүүлэх онолын хичээл, хоолойны дасгал, тайзны соёл, бүжгийн эвсэл сайжруулах, олны танил уран бүтээлчийн уулзалт, зөвлөгөөнүүдийг багтааснаар онцлогтой юм.
Дуулах ур чадвар, хүсэл мөрөөдлөө биелүүлэх хүсэлтэй охид залуус “ Z NINE ” продакшныг зориорой.
Хяаг: УБ, БЗД, 5-р хороо, 15-р хороолол, Лхагвасүрэнгийн гудамж-38 /Жуковын хөшөөний хойно “ПАРК” зочид буудлын зүүн талд 2 давхар улбар шар ХАУС/
Лавлах утас: 9999-9417