ТАНД КРЕДИТ КАРТ ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ?

2020-05-29  

Кредит картын аялал анх 1950 онд алдартай ресторан бизнес үйлчлүүлэгчдэдээ сарын сүүлд бүх тооцоогоо төлөх боломжийг олгосноор эхэлж байсан ба удалгүй та бидний гар дээр ирэх замаа төвөггүйхэн олсон юм. Ийнхүү хэдхэн жилийн дотор ихэнх банк өөр өөрсдийн хувилбарыг олонд танилцуулснаар кредит картын эрин зуун өдгөө хүртэл хүчтэй өрнөсөөр байна.

Юун түрүүнд танд “Кредит карт” гэгч гайхлыг товч танилцуулъя.

 Бидэнд өдөр тутамдаа аливаа худалдан авалт хийх, үйлчилгээ авах хэрэгцээ шаардлага байнга тулгардаг. Энэ бүхэнд бэлэн болон бэлэн бусаар зарцуулах мөнгөтэй байх зайлшгүй шаардлагатай. Гэвч байнга мөнгөтэй байх боломж хүн бүрт харилцан адилгүй. Мөнгөгүй үедээ мөнгө зээлэх шаардлага гарахад тэр бүр бусдаас зээлэх боломж ч хязгаарлагдмал үед танд хэзээд туслах, найдвартай зээлдүүлэгч байна гэвэл ямар вэ?

 Кредит карт буюу монгол хэлнээ “Зээлийн эрхтэй карт” гэж нэрлэж буй энэхүү “авдар”-аасаа та мөнгөний хэрэгцээ гарсан үед авч хэрэглээд дараа нь буцааж төлдгөөрөө онцлогтой. Нэг ёсондоо танд банканд очилгүйгээр зээл авах боломжийг олгож байгаа юм. Үүний тулд мэдээж та насанд хүрсэн буюу 22-оос дээш настай байх бөгөөд тогтмол орлоготой байх, хувиараа бизнес эрхэлж байгаа бол сүүлийн нэг жилийн турш бизнесээ тогтвортой авч явсан байх шаардлагатай.  Ийнхүү танд авсан мөнгөө дараа нь төлж чадна гэсэн итгэл хүлээлгэсний үндсэн дээр банк зээлийн карт олгодог бөгөөд таны сарын орлого, зарлагыг харгалзан үзэж, хүндрэл учруулахгүй байхаар кредит картын зээлийн дээд хэмжээг тогтоож өгдөг байна. Та өөрт тохирох хэмжээний зээлийн дүнтэй картыг захиалснаар сар бүр буцаан төлөх зарчмаар ашиглана.

 Зээлийн карт таных болсон даруйд та картнаасаа бэлэн мөнгө авч хэрэглэх үү, эсвэл бэлэн бусаар төлбөр тооцоо хийх үү гэдэг сонголт гарч ирнэ. Бэлэн гүйлгээ хийсэн тохиолдолд тухайн өдрөөс хүү бодогдож эхэлдэг. Бэлэн гүйлгээ гэдэгт АТМ-аас картаараа мөнгө авч хэрэглэх, интернэт банк ашиглан хийсэн бүх төрлийн гүйлгээ, мобайл банкаар төлбөр тооцоо хийх зэргийг хамааруулж тооцдог. Харин бэлэн бус гүйлгээ гэдэгт худалдаа үйлчилгээний газруудын ПОС машинд картаа уншуулан төлбөр тооцоогоо хийх, картын мэдээллээ оруулж онлайнаар худалдан авалт хийхийг хэлдэг. 

Танд кредит картын төлбөрөө банкны салбар нэгжүүд, интернэт банк, гар утасны аппликэйшнээр хийх болон АТМ-аар кредит картандаа орлого хийх замаар, АТМ-д дурын картаасаа кредит карт руугаа шилжүүлэг хийх замаар төлөх бүрэн боломжтой юм. Харин автомат төлбөр суутгал нь сар бүрийн 27-ны өдөр иргэн таны бүртгүүлсэн депозит данснаас татагддаг байна.

Арай жаахан дэлгэрэнгүй тайлбарлая. Таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар сар бүрийн 5-10-ны өдөр кредит картын тань нэхэмжлэлийг илгээдэг бөгөөд та тухайн сарын 27-ны өдрөөс өмнө нэхэмжилсэн дүнг 100 хувь төлсөн тохиолдолд тухайн хугацаанд хамаарах бэлэн бус гүйлгээний хүүнээс чөлөөлөгдөнө. Харин харилцагч төлбөрөө төлж амжаагүй тохиолдолд анх карт захиалахдаа маягт дээр бөглөсөн төлбөрийн сонголтоос хамаарч төлбөрийн доод хэмжээгээр, эсвэл нэхэмжилсэн нийт дүн дээр хүү, шимтгэл, хураамжийг нэмсэн дүнгээр таны банканд бүртгүүлсэн депозит данснаас автоматаар татдаг байна.

Өөрийн хэрэгцээндээ таарсан дүнгээр авч хэрэглэвэл тун догь байгаа биз. Ухаалгаар зарцуулалтаа зөв удирдаж чадвал маш их хэрэгтэй картын төрөл гэдгийг та бүхэн энэхүү бяцхан мэдээллээс авсан байх гэж найдаж байна. Аан тийм, картаа захиалмагц хүссэн хаягаар нь хүргээд өгдөг нь завгүй та бидний амьдралыг хөнгөвчилж байгаа аж.

Холбоотой мэдээлэл:

Кредит картын тухай түгээмэл асуулт & хариулт

https://www.khanbank.com/mn/personal/product/321

Буцаан олголтын урамшуулал

https://www.khanbank.com/mn/personal/news/kartaaraa-onlain-khudaldan-awalt-khiigeed-uniin-dungiin-1sh-iig-butsaan-awaarai

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Таны бодлоор Ц.Элбэгдорж муу хүн үү?