Heineken брэндийн түүх

2020-06-09  

Өнөөдөр та бүхэнд Forbes-оос гаргадаг “дэлхийн шилдэг 100 брэнд” жагсаалтын 30д жагсаж байгаа Heineken компанийн тухай сонордуулья. 

Heineken-ын 140 жилийн түүх 1864 онд идэр залуу Жерард Адриан Хаянакан өөрийн бүх мөнгөөр Амстардам дахь өвс хадлангийн байшин худалдаж авсан мөчөөс эхэлдэг. Эхний хэдэн жилүүдэд түүнд хөргүүр авах, хангалттай олон ажилтантай болох, сайн чанарын жор бүтээх зэрэг ажилууд ноогдож байв. 

1880-аад онд тэрээр бидний сайн мэдэх алдарт улаан таван хошууг эхний байдлаар бүтээгээд байлаа. Харин хэдэн жилийн дараагаас таван хошуугаа цусан улаан өнгөтэй болгож илүү шийдэмгий өнгө аяс нэмсэн билээ.  Уг таван хошуу нь Heineken дотор агуулагдах 4 гол орц болох арвай, зорог цэцэг, ус, исгэгч болон эдгээрийн төгс нэгдэл болсон час хийсэн амтыг нь илтгэх бөгөөд Heineken-ын үнэ цэнэ, урам зоригийг бэлэгддэг байна. 

Heineken faces siloed decision-making: why external data can be ...

Үүний дараагаар 1970-аад онд Heineken нэгэн газуу зүйл хийсэн нь түүхэнд тодоос тод бичигдэн үлдсэн байдаг билээ. 

Тухайн үед дэлхий даяр мянга мянган хүмүүс шашин, гэр бүлийн уламжлал, зарим нэг өвчнөөс болоод спиртийн төрлийн юм хэрэглэж чадахгүй байлаа. Ялангуяа Африкийн орнуудын иргэд бүгд шахуу чанга хатуу шашны зан үйлээсээ болоод пиво уух нь байтугай бодох ч хориотой байсан. Heineken үүнийг олж хараад тэдгээр хүмүүст зориулж ямар ч спиртгүй Амстел Малта нэртэй шар айргаа танилцуулсан юм. 

Гэхдээ хамгийн гайхалтай нь Heineken уг шар айргийнхаа нүүр царайгаар Мохаммед Али-г сонгосон явдал юм. 

Мохаммед Али нь тухайн үед ээ дэлхийн хүнд жингийн мэргэжлийн боксын аврага болж мөн нийгмийн элч гэх цолыг хүртэж тэнгэр дэх одноос тод гяалзаж явжээ.  Олимпийн аварга, хүнд жингийн боксийн дэлхийн 3 удаагийн аварга Али боксийн замналдаа 61 тэмцээний 56-д нь ялсан. Боксийн ертөнцөд алдартай байхаас гадна улс төр, нийгмийн амьдралд ч мөн алдартай байжээ. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг цогтой тэмцсэн. Вьетнамд явуулж буй АНУ-ын түрэмгийллийг эсэргүүцэж цэрэгт явахаас татгалзсан гээд дуулиан шуугиан ихтэй  нэгэн.

Muhammad Ali : The Greatest HD - YouTube

Харин Али-аас дутахгүй гавьятай хүн бол Heineken юм. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, нийгэмд үлгэр дуйрайлал нь болсон бэлэг тэмдэг нэгнийг суртачилгаандаа ашигласан нь Heineken компаний түүхэн замналыг тэр чигт нь өөрчилсөн билээ. Мөн бүтээгдэхүүнийхээ үнэ цэнэ, хэмжүүрийг эхнээс нь л асар өндрөөр тавьж Мохаммед Али боксын аврага шиг энэ шар айраг өөрийн зах зээлдээ аврага нь гэсэн ойлголтыг өгч байлаа.

Суртачилгааны хувьд хэтэрхий хүчтэй гүн сэтгэгдэл төрүүлэхүйц байв. Али гартаа Heineken-ын цоо шинэ Амстел Малта-г барьчихаад “Би бол хүнд жингийн дэлхийн боксын аврага, би дэлхийн олон улсад олон тэмцээнд ялж байсан. Бүр ОХУ,  БНХАУ-д хүртэл тулалдсан. Би дэлхий даяар тулалдаж дэлхийн баатар болсон. Харин энэхүү цоо шинэ Амстел Малта ундаа ч гэсэн дэлхий даяар тархаж, хүн бүр гайхалтай сайхан амтанд нь татагдах болно. Энэ ундаа ч гэсэн хүмүүсийн баатар. Амстел Малта болон Мохаммед Али бид бол дэлхийн аврагууд”

Хэмээн дэндүү шийдэмгий өнгөөр хэлэх аж. Үүний дараагаар олон сонин сэтгүүл дээр Мохаммед Али-ийн Амстел Малта ундааг барьсан “Бид бол дэлхийн аврагууд” гэдэг нэртэй зургууд олноор цацагдаж эхлэв. 

Энэ суртачилгааг Heineken брэндийг дэлхийн тавцанд гаргарсан гол тулгуур гэж хэлж болно. Бүтээгдэхүүн дэлхий даяар тархах нь цаг хугацааны л асуудал болсон байлаа. 

Үнэхээр ч санснаар болж Африкийн улс орнууд тэр аяараа Амстел Малта ундаанд живж эхлэв. Мохаммед Али өрсөлдөгчөө ялдаг шиг Амстел Малта ч бүх тэмцээнд ялж байлаа. Түүнд өрсөлдөгч гэж байсангүй. 

Энэ л цаг мөчийг Heineken брэндийн дэлхийд шуугиулсан, дэлхийд танигдсан мөч гэж нэрлэж болно. Брэндийн цаашдийн замнал тодорхой бөгөөд хялбар болов.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА УУ?