ГОНКОНГИЙГ СӨХРҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ХУУЛЬЧИЛЛАА

2020-06-30  

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо хуралдаж Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг баталлаа. Хятадын хууль тогтоогчид засаг захиргааны онцгой бүс Хонконгод аюулгүй байдлыг сахин хамгаалах тухай хуулийг анх санал болгосноос хойш 40 хоногийн дараа хууль тогтоох дээд байгууллагаар ёсчлон баталлаа.

Уг хууль эрх зүйн акт долоодугаар сарын 1-нд буюу Хонконг Их Британийн колоничлолоос гарч, Хятадын харьяалалд шилжсэний 23 жилийн ойн өдрөөс хүчин төгөлдөр үйлчлэх болж буй нь санамсаргүй тохиолдол биш гадаадын сурвалжлагч нар онцоллоо.

Хятадууд дээрх хуулийг баталснаар Гонконгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх гэж үзэж буй бол дэлхий нийтийн зүгээс уг хууль нь Гонконгийн н автономит байдалд ихээхэн хор хөнөөл учруулна гэж тайлбарлаж буй. Энэхүү "Үндэсний аюулгүй байдлын тухай хууль батлагдсан нь хүний ​​эрхэд ноцтой аюул учруулж байна" гэж Эмнести Интернэшнл байгууллагын Хятад дахь бүлгийн дарга Жошуа Розенцвейг хэлэв. "Одооноос эхлэн Хятад улс Гонконгийн дурын иргэнийг гэмт хэрэгт орооцолдуулан сэжигтнээр татах, өөрийн хуулийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой боллоо " гэж тэрбээр нэмж хэллээ.

Дээрх хуулийн дагуу үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн Гонконгийн иргэнийг Хятад улсад шилжүүлэн шийтгэх хууль эрх зүйн тогтолцоо бүрдэж буй юм. Хууль хэрэгжих өдрөөс эхлэн " хоёр улс нэг систем-"ийн тогтолцоо нурж, "нэг улс нэг систем" тогтсоныг зарлан тунхаглах болно.

АНУ-ийн ерөнхийлөгч Трамп: -Энэ бол Хятад улсын асуудал. Гонконг бол Хятадынх гэж хэлсэн бол, Английн Засгийн газар өөр байр суурь илэрхийллээ. - Гонконгийн иргэн бүрт Английн паспорт олгоно. Тэд хүсвэл Англи улсад ч амьдарч болно гэж зарлалаа.

Англид Гонконгийг 100 жил түрээсэлсний дараа эргүүлэн авсан үйл явц.

Гонконгийн эрх баригчдаас дэмжүүлэн Хятадын Ардын Их Хурал шинэ хууль тогтоомж баталлаа. Энэ нь Гонконгийн ард иргэдэд шууд хамаарал бүхий хууль тогтоомж. Хятадын хуулийг мөрдөх, Хятадын төрийн сүлд дууллыг хүндэтгэх, эс хүндэтгэвээс ял оноох ийм утга бүхий хуулийг Гонконгийн ард иргэд эсэргүүцээд ч дийлж хүчирсэнгүй. Эрх баригчид нь Хятадын удирдлагын нөлөөнд бүрмөсөн автжээ.

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ӨВӨРМОНГОЛЧУУДЫН АСУУДАЛД МОНГОЛЫН ТӨР ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАСАН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?