ХҮРГЭНИЙХЭЭ БИЗНЕСИЙГ ХАМГААЛСАН Ц.ШАРАВДОРЖООС БОЛЖ МОНГОЛЧУУД ХОХИРОХ ЁСТОЙ ЮУ?

2016-05-12  

Ц.Шаравдоржийн хүргэн Золбоо ОХУ-аас үрийн буудай оруулж иржээ

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга Ц.Шаравдорж тариаланчдад өвчтэй, хортой үрийн буудай шахах гэж оролдоод байсны нууц илэрч байна. “Нямбайгаль Даваа” компани 2000 тонн буудайг өнгөрсөн 4-р сарын 28-ны өдөр вагоноор ОХУ-аас оруулж ирсэн бөгөөд тус үрийн буудай чанарын шаардлага хангана, хангахгүй гэсэн мэргэжлийн хяналтын хоёр байцаагчийн дүгнэлт гарчихаад байгаа.

Тодруулбал : “Нямбайгаль даваа” компанийн оруулж ирсэн “Алтайская Жница” гэх сортын үрийн буудай нь манай улсад нутагшаагүй хог  ургамлын  хэмжээ заасан стандартаас хэтэрсэн, үр хөврөл харлах өвчтэй гэдэг нь Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч Д.Цэрэндулам, А.Бямбадорж нарын дүгнэлтээр тогтоогдсон.

Гэтэл Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч П.Болормаа болохоор “Хоёрдугаар зэргийн үрийн будаа, хог шороог нь цэвэрлээд тариалж болно” гэж дүгнэлт гаргасан байгаа.  Ингээд хоёр өөр зөрүүтэй дүгнэлт гарсан байхад МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж нь  нэг талыг нь буюу Дархан-Уул аймгийн МХГ-ын Ургамал хамгаалал, хорио цээрийн улсын ахлах байцаагч П.Болормааг 100 хувь дэмжиж байсны учир нэгэнт илэрлээ. Үрийн буудай оруулж ирсэн “Нямбайгаль Даваа” ХХК-ийн захирал Ц.Зундуй нь Ц.Шаравдорж даргатай хамаатан садан болж таарч байна. 

Тодруулбал : Ц.Шаравдорж даргын хүргэн Золбоо гэж хүн бий. Золбоо нь ОХУ-аас үрийн буудай оруулах ажлыг хийсэн гол нууц ноёнтон. Золбоо нь тус компанийн захирал Ц.Зундуйн эхнэртэй ураг төрлийн ойрын хамаатан. Ц.Зундуйг компанийн захирлаар тавьсан байгаа боловч “Нямбайгаль даваа” ХХК-ийн жинхэнэ гол эзэн нь Золбоо гэгч юм. Ингэхээр Ц.Шаравдорж нь хүргэн Золбоогийнхоо бизнесийг дэмжиж чанаргүй үрийн буудайг чанартай гэж зүтгэсээр байгаа гэдэг нь тодорхой. Хүргэнээ дэмжиж бизнес хийх учгаас болж Монголын тариаланчид ургацаа алдаж, Монголчууд хохирох эрсдэл нэгэнт бий болжээ. Тариалан эрхлэгчдийн холбооноос гаргасан мэдэгдэлд дурдсанаар бол “ОХУ-ын гологдол, хамгийн хямд буудайг оруулж ирж Мэргэжлийн хяналтын байгууллагаар “сайн буудай” гэсэн дүгнэлт гаргуулж хэд нугалж зардаг, төрийн хяналт шалгалтын байгууллага хутгалдан орсон эдийн засгийн гэмт, зохион байгуулалттай бүлэглэл бий болж Монгол Улсын хүнс, хөдөө ахуйн салбарт ноцтой хохирол учруулж болзошгүй байгаа” гэдгийг мэдэгдсэн байгаа.

Хүнс, хөдөө аж ахуйн сайд С.Бурмаа Ц.Шаравдорж нарын албан тушаалтнууд хувийн эрх ашгийн сонирхлоор уг асуудалд хандаж буй нь илэрхий юм. Энэ нь ч нэгэнт нотлогдож эхэлж байгаа бололтой. АТГ-т Ц.Шаравдорж, С.Бурмаа нарыг шалгагдаж эхэлсэн гэх мэдээлэл ирлээ. 

 

 

Л. ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?