АТГ, ТЕГ, ЦЕГ-ЫН УДИРДЛАГУУД ЕРӨНХИЙ САЙДАД ХАНДАЖ БАЙНА

2016-05-12  

ТЕГ-ын дарга, хошууч генерал Б.Хурц, ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис, АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж нар нэгдэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт захидал илгээжээ.

Дээрх гурван байгууллагын дарга нар уг захидалдаа "... УИХ-ын гишүүнийг гэмт үйлдэл дээр нь барихаас бусад тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах боломжгүй. Өмнө нь прокуророос УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг парламентад тавьж шийдүүлдэг байсан процедурыг гишүүд үгүй хийж өөрсдийгөө хамгаалалтад оруулсан. Гэрэлд цохиулж гардахгүй л бол дархан эрхтэй тэднийг шалгах ямар ч боломжгүй болсон.

Иймээс АТГ, тагнуул, цагдаа зэрэг байууллагуудад УИХ-ын гишүүний үйлдэж болзошгүй гэмт хэргийг гүйцэтгэх ажлаар л илрүүлэх сонголт үлдсэн....Иймийн тулд прокурорын хяналт дор мэдээлэл цуглуулах эрх дарх тагнуул, цагдаа, АТГ-т хэрэгтэй. Тиймээс гүйцэтгэх ажлыг "Хүний эрхийг дээдлэх" нэрийн дор улстөрчдийн хяналтад байлгахыг эсэргүүцэх, Эрүүгийн шалган шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль болон Гүйцэтгэх ажлын тухай хууль, тэдгээрийг дагаж гарах бусад хуулийн өөрчлөлтөд Тусгай хяналтын дэд хороо болон ТЕГ, ЦЕГ, АТГ-ын санал дүгнэлтийг тусгуулах нь зүйтэй байна" гэжээ.

ТЕГ-ын дарга, хошууч генерал Б.Хурц, ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис, АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж нар нэгдэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт захидал илгээжээ. Дээрх гурван байгууллагын дарга нар уг захидалдаа "... УИХ-ын гишүүнийг гэмт үйлдэл дээр нь барихаас бусад тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах боломжгүй. Өмнө нь прокуророос УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг парламентад тавьж шийдүүлдэг байсан процедурыг гишүүд үгүй хийж өөрсдийгөө хамгаалалтад оруулсан. Гэрэлд цохиулж гардахгүй л бол дархан эрхтэй тэднийг шалгах ямар ч боломжгүй болсон. Иймээс АТГ, тагнуул, цагдаа зэрэг байууллагуудад УИХ-ын гишүүний үйлдэж болзошгүй гэмт хэргийг гүйцэтгэх ажлаар л илрүүлэх сонголт үлдсэн....Иймийн тулд прокурорын хяналт дор мэдээлэл цуглуулах эрх дарх тагнуул, цагдаа, АТГ-т хэрэгтэй. Тиймээс гүйцэтгэх ажлыг "Хүний эрхийг дээдлэх" нэрийн дор улстөрчдийн хяналтад байлгахыг эсэргүүцэх, Эрүүгийн шалган шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль болон Гүйцэтгэх ажлын тухай хууль, тэдгээрийг дагаж гарах бусад хуулийн өөрчлөлтөд Тусгай хяналтын дэд хороо болон ТЕГ, ЦЕГ, АТГ-ын санал дүгнэлтийг тусгуулах нь зүйтэй байна" гэжээ.

 

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Gegeenee:ed nar chn huulig zuwhun uursduduu l zoriulj batladiishdee 2016-05-12
ZOCHIN:SHIDEMGII ZUV ALHAM BAILAA DEMJIJ BN 2016-05-13
Иргэн:Зөв гэж бодож байна. Ажлыг нь ном ёсоор нь хийлгэх хэрэгтэй шүү дээ. Хууль цагдаа халдаж болохгүй дархан хүн гэж хаа байхав. Адилхан л иргэн шүү дээ. 2016-05-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?