УЭЛЬСИЙН ГҮНЖ ДИАНА НАС БАРАВ.

2020-09-02  

Одоогоос 23 жилийн өмнө буюу 1997 оны 08 сарын 31 өдөр. Парис хотын Альма талбайн доорхи замын хонгилд гарсан автомашины ослын улмаас Уэльсийн гүнж Диана Спенсер амиа алдсан юм. Гүнжийн хамт  түүний найз Доди аль-Файед амь үрэгдсэн билээ. Аль-Файед ба жолооч Анри Поль хоёр газар дээрээ нас барсан ба гүнж Сальпетриер эмнэлэгт хүргэгдэн ирээд хоёр цагийн дараа амьсгал хураасан гэдэг. Диана гүнж дэлхийн хамгийн нэр алдартай эмэгтэйчүүдийн нэг байсан бөгөөд “Ард түмний гүнж” өргөмжлөлтэй байв. Тэр буяны ба энхийг сахиулах олон  үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байсан төдийгүй амьтан хамгаалах үйлст ч хүчин чармайлтаа оруулжээ.


Энэ өдөр дэлхий дахин болсон үйл явдал

1935.08.31. Донбассын уурхайчин Алексей Стаханов нүүрс гаргах нэг хоногийн нормоо 14 дахин ихэсгэв. Зөвлөлтийн коммунист намын Төв хороо 1935 оны арванхоёрдугаар сарын бүгд хурлаараа “Стахановын хөдөлгөөнийг” олон сая хүмүүсийн хөдөлгөөн болгох шийдвэрийг гаргажээ. Тэр нь социалист уралдааны үндсэн хэлбэр болсон ба оны сүүлчээр Зөвлөлтийн үйлдвэр бүрт өөрсдийн нь стаханов гарч ирсэн байлаа. Зарим нь үзэл суртлын үүднээс нөгөө нь шагнал, нэр төрийн үүднээс тэргүүний ажилчин болохоор тэмүүлж байлаа. “Дээд амжилтуудыг” ихэнхи тохиолдолд хиймлээр тогтоож иржээ. Техникийн аюулгүй байдал, бүтээгдэхүүний чанар  зэрэг нь дээд амжилтын ард хаягдсан байлаа.

1990.08.31. Баруун Германы Гадаад хэргийн сайд Вольфанг Шойбле, Зүүн Германы ерөнхий сайдын дэргэдэх парламентын статс нарийн бичгийн дарга Гюнтер Краузе нар ХБНГУ, БНАГУ-ын эв нэгдлийн гэрээнд 1990 оны энэ өдөр гарын үсэг зуржээ. Москва хотноо 1990 оны есдүгээр сарын 12-нд ЗХУ, АНУ, Их Британи, Франц, ХБНГУ,  БНАГУ зэрэг зургаан орон Германы асуудлыг нэг мөр шийдсэн гэрээнд гарын үсгээ зурсан юм. Хоёр Герман албан ёсоор 1990 оны аравдугаар сарын 3-нд нэгдсэн билээ. Ингээд БНАГУ бие даасан улс байхаа больж, Баруун Берлины бие даасан улс төрийн нэгж байсан нь татан буугджээ.

Эх сурвалж www.zms.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?