Б.ЛХАГВАЖАВ: МОНГОЛД ӨНДӨР НӨЛӨӨ БҮХИЙ 120 КОМПАНИ БАЙДАГ

2020-09-09  
Монголын эдийн засагт нөлөө бүхий ердөө л 120 компани бий. Түүний 16 нь Төрийн өмчит. Тэд Дотоодын Нийт Бүтээгдэхүүний 40 хувийг үйлдвэрлэдэг. Энэ компаниудын засаглалыг зөв хэлбэрт оруулж, нээлттэй болгож, удирдаж байгаа менежмэнтийн бүтцийг ил тод болгохгүй бол дээрхи 120 компаниар дамжуулж нийтийн мөнгөнөөс савлаж авдаг, хулгайлдаг байдал арилахгүй. Бид нэг хэсэг төсвөөр дамжуулж хулгай хийдэг байлаа. Өөрөөр хэлбэл, татвараар бүрэлдсэн мөнгийг тендер, концесс нэрээр эргүүлж хуваарилахдаа дундаас нь хулгайлдаг гэсэн үг. Олон компанийн захиралд хуулиар хариуцлага тооцож эхэлснээр төрийн өмчийг дураараа завшдаг байдал бага багаар ч гэсэн хязгаарлагдаж байна. Төрийн өмчит компанид хамаарах хууль эрх зүйн зохицуулалт, өмчийн эрхийг хамгаалсан хууль, мөн хяналт орхигдсоны улмаас энэ дураараа авирлах байдал даамжирсан. Зохицуулалт, хяналтын механизм алдагдсанаас болж хамгийн түрүүнд Төрийн өмчит компани нь эрх баригчид , өндөр албан тушаалтаны түр зуурын эзэмшилд шилжиж ирсний горыг бид бүгдээрээ амссан. Монголын эдийн засгийн хямралын гол гогцоо нь Монголын баялгийг хэвлийдээ агуулсан энэ газар шороог хэн зарах вэ? гэдэг эрх мэдлийн тэмцлээс л үүдэлтэй. Энэ тэмцлээс болж Монгол Улс сөхрөхөд хүрч байна гэж МХАҮТ-ын даргаар ажиллаж, Монголын хувийн хэвшлийн бизнесийг нэгэн үе тэргүүлж явсан Б.Лхагважав Control.mn сайтад тодруулга өгөхдөө онцоллоо.
 
Э.ОТГОО
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?