ТАНЫ ХҮҮХДИЙН САНХҮҮГИЙН ХӨТӨЧ - TEEN БАГЦЫН САНАЛ БОЛГОЖ БАЙНА

2020-09-14  

ХААН Банк 7-17 насны хүүхдүүдэд зориулсан “TEEN” багц үйлчилгээгээ өнөөдрөөс танилцуулж эхэллээ. Улсын хэмжээнд нийт айл өрхийн 80 орчим хувьд үйлчилгээгээ хүргэж ажилладгийн хувьд коронавирусийн эрсдэлтэй энэ үед хүүхдүүдийг бэлэн мөнгөөр худалдан авалт хийж, бохир мөнгөтэй харьцахаас сэргийлэхийн дээр багаас нь бие даалгаж, санхүүгийн харилцаанд сургаж, мөнгөө зөв зарцуулах чадвартай, хуримтлалтай иргэн болоход нь “TEEN” хүүхдийн багц туслах зорилготой.

Та хүүхдийнхээ нэр дээр 2020.12.31-ий өдрийг дуустал хадгаламжийн болон харилцах данс нээлгэж, карттай болгоход ямар ч шимтгэл хураамж төлөхгүй ба дараах нэмэлт давуу талуудтай.

  • Хүүхдэдээ өдөр тутамд нь  хэрэглүүлэх  TEEN карт үнэгүй захиалан, өөрийн хүссэн хаягаар хүргүүлэн авна.
  • Мөнгөө зөв зүйлд зарцуулж буй эсэхэд нь эцэг эх давхар хяналт тавих боломжтой.
  • “Өргөө” кино театр, “Интерном” номын их дэлгүүр, “Сүүн шүдхэн” шүдний эмнэлэг зэрэг 10 орчим байгууллагад “TEEN” картаараа үйлчлүүлэхэд 50 хүртэлх хувийн хөнгөлөлт эдэлнэ.
  • Картаараа ATM-д зарлагын гүйлгээ  шимтгэлгүй.
  • Гүйлгээний мэдээлэл мессежээр авах “Ухаалаг мэдээ” үйлчилгээ үнэ төлбөргүй.

TEEN багц үйлчилгээний хэрэглэгч хэрхэн болох вэ?

  • Хүүхэд өөрөө бие даан хүсэлт гаргах боломжгүй учраас заавал тухайн хүүхдийн эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч нь энэхүү үйлчилгээний хүсэлтийг гаргах эрхтэй. Иймд та өөрт ойр байрлах банкны салбарт хүүхдийнхээ төрсний гэрчилгээ, өөрийн иргэний үнэмлэхтэйгээ очиж хүсэлтээ өгөх боломжтой.
  • Хэрэв салбарт өөрийн биеэр очих цаг зав багатай бол ХААН Банкны www.khanbank.com вэбсайт болон банкны албан ёсны Facebook хуудас /Khan Bank/-ны Messenger CHATBOT-оор зайнаас хүсэлт өгөх боломжтой.  Зайнаас хэрхэн хүсэлтээ өгөх талаар ЭНД дарж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

“TEEN” багц үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?