ЯПОН УЛСЫН АЛДАРТ ЖҮЖИГЧИН ЮКО ТАКЕУЧИ АМИА ХОРЛОВ

2020-09-28  

Япон улсын алдарт жүжигчин хоёр хүүхдийн эх Юко Такеучи өчигдөр буюу 2020 оны 09 сарын 27 шөнө 02 цагт амиа хорлосон байдалтай гэрээсээ олджээ.

Түүнийг гэртээ ухаангүй байхад нь түүний нөхөр анх олж цагдаа нарт мэдээлсэн байна.

Юко Такеучи нь Япон улсын алдартай жүжигчин байсан бөгөөд өөрийн карээрийн хугаанд маш олон алдартай кинонд гол дүрүүдийг бүтээжээ.

Тэрээр анх 1998 онд Япон улсын аймшгийн төрлийн кино болох Рингу киноны дүрээрээ олонд танигдсан. Сүүлд энэ кино нь Холливуудад Ринг нэрээр шинэчлэгдэн 2002 онд дэлгэцэнд гарсан юм.

Мөн жүжигчин бүсгүй 2018 онд HBO сериал болох  “Эмэгтэй Шерлок Холмес” киноны  дүрд тоглосон бөгөөд тус кино нь олон улсад цацагдсан томоохон хэмжээний бүтээл болсон юм.

 2004-2007 оны хооронд бүсгүй Япон улсын кино наадмаас шилдэг эмэгтэй дүрийг 3 жил дараалан хүртсэн.

Сүүлийн үед Японы алдартнууд амиа хорлох нь ихсээд байгаа бөгөөд энэ сарын эхээр  жүжигчин Сей Ашина, 8-р сард жүжигчин Харума Миура, 5-р сард  нохой зодооны од Хана Кимура нар амиа хорлосон юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2015 оноос хойш Япон улс нь амиа хорлолтоороо дэлхийд дээгүүрт орж байгааг судалгаагаар дуулгасан юм.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?