БАТТУЛГА ХЭЗЭЭ ОДЖАРГАЛД ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ӨГӨХ БОЛ?

2020-10-01  

 Барилгын шилдэг Баттөр, эмийн салбарын "мангас" Хүрэлбаатар, бүтээн байгуулалтын "мотор" Макс Ганбаатар нарт Баттулга ерөнхийлөгч хөдөлмөрийн баатар цол олгосон нь нүдээ оносон шагнал. Түүнээс дутахааргүй бүтээлч, Монголын бизнесийн " мангасууд" цаана нь үлдлээ. Тэдний нэг бол улсаасаа ч хүчирхэг болсон MSC группийн ерөнхийлөгч Оджаргал, үйлчилгээ, худалдаа, үйлдвэрлэл, банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Таван богд компаний захирал Баатарсайхан нар орхигдоод байна. Дээр нь Уул уурхайн акул Номтойбаярын аав Намтайширыг ч нэрлэж болно. Ийм хүмүүсээ урамшуулан шагначихвал Төр бас нүдтэй байна, топ менежүүдээ цаг үед нь үнэлж чадаж байна гэж хэлж болох. Шагнал бол насаараа ажилласны зүтгэлийг үнэлэх биш, үр дүн, гаргасан амжилтад нь өгдөг урамшил болж байна гэж харж болох.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?