БУСДАД БҮҮ НАЙД, ӨӨРТӨӨ Л ИТГЭ..

2020-10-16  

НЭГ: ЖИНГЭЭ БАРЬ Жин нэмэх нь 10,000 өвчний эхлэл хэмээн Япончууд ярьдаг

ХОЁР: ЭМЧИД 100 ХУВЬ БҮҮ ИТГЭ Эмч, эмчилгээний ихэнх нь ашгийн төлөө бизнес байдаг

ГУРАВ: ШИНЖЛЭХ УХААН ЮУГ Ч ЭДГЭЭГЭЭГҮЙ Тухайн үеийн өвдөлтийг түр намдаадаг ч, өвчний үндэс шалтгааныг эдгээдэггүй)

ДӨРӨВ: ЯМАГТ УРЬДЧИЛЖ ТӨЛӨВЛӨ. Бэлтгэлтэй байвал уй гашуу үгүй гэдэг Япон ардын зүйр цэцэн үг бий.

ТАВ: ӨВДӨЛТ БОЛ ОР ТАС ҮГҮЙСГЭХ ЗҮЙЛ БИШ Өвдөж байна гэдэг мэдрэл сайн байна, мэдрэмж байна гэсэн үг. Аль болох өвчин намдаагч бүү ашигла.

ЗУРГАА: УРАМ ЗОРИГИЙГ ДЭЭДЭЛ Ямар нэгэн шинэ зүйлд хүчээ сорихоос бүү ухар. Шинэ зүйл эхлүүлэхэд өөрийгээ урамшуулан зоригжуулах нь хамгаас чухал.

ДОЛОО: БАЙГАА БҮХЭНДЭЭ ТАЛАРХАЖ СУР Амьдралын бүх зүйлд үнэн сэтгэлээсээ талархаж сур. (Танд бүх зүйл байх албагүй). Хайртай хүн, хэрэгцээ хангах эд зүйлс, ажил алба байхад л эхний ээлжинд хангалттай.

НАЙМ: ЦАХИЛГААН ШАТНААС ТАТГАЛЗ Биеийн доод хэсгээ хөгжүүлэх нь урт эрүүл амьдрахын гол нууцад багтдаг. Хөл сайн, бат бөх байх нь эрх чөлөөт амьдралыг бэлэглэдэг. Тиймээс аль болох өдөртөө 10000 ( арван мянга) алх. Та эрүүлжинэ.

ЕС: ДЭМИЙ ЗҮЙЛД САНААГАА БҮҮ ЗОВОО Хий дэмий зүйлд санаагаа бүү зовоо. Сэтгэлийн зовлон л нэмэгдэнэ. Тэр тусмаа урьдчилж бүү санаа зов. Тэртэй тэргүй цаг нь ирвэл мянган бурхан хүрээлээд ч нэмэр тусгүй.

АРАВ: МЭДЛЭГЭЭСЭЭ БУСАДТАЙ ХУВААЛЦ Мэдлэг бол далай. Далайгаас хичнээн шанагаар ус хутгаж авсан дундрахгүй. Түүнтэй адил хуваалцсан мэдлэг үл дундарна.

АРВАН НЭГ: ЭД МӨНГӨНД ТЭГТЛЭЭ БҮҮ ШУНАН ДУРЛА Мөнгө бол завхөн хэрэглүүр. Тэр бол аз жаргал биш. Эрх чөлөөг бэлэглэгч хэрэгсэл төдий зүйл.

АРВАН ХОЁР: БУСДАД ҮЛГЭР ДУУРАЙЛ БОЛОХ ЗҮЙЛИЙГ ЭЗЭМШ Нэг зүйлээр дагнаж өөрийгөө хөгжүүл. Түүгээрээ гарш. Өөрийн тамга мөрийг үлдээ. Түүгээрээ бусдад үлгэрлэ.

АРВАН ГУРАВ: ТЭТГЭВЭРТ ГАРАХ ГЭЖ БҮҮ ЯАР Тэтгэврийн насанд хүрсэн ч, өөрөө саналаараа чөлөөнд бүү гар. Тэр тусмаа эмч багш, эрдэмтэн, жүжигчин, зохиол, судлаач, сэтгүүлч зэрэг оюуны салбарынхан. Нийгэмдээ үр өгөөжөө өгч чадаж буй тохиолдолд тэтгэвэрт гарах нь хаана хаанаа хохиролтой.

АРВАН ДӨРӨВ: ТАРХИ, ОЙ УХААНАА УЛАМ ДАЙЧИЛ Дасгал хийж биеэ хөгжүүлж, бялдаржуулдаг. Түүнтэй ижил оюун санааны дасгал хийж, уураг тархиа байнга ачаалалтай байлгах нь ой ухаанаа хөгжүүлэх нэг арга.

АРВАН ТАВ: ЦАДТАЛАА БҮҮ ХООЛЛО Хоолыг хэтрүүлж бүү ид. Цадатлаа бүү хоолло. Ходоодонд хортойгоос гадна, бие назгайрдаг.

АРВАН ЗУРГАА: УЛААН ДАРС НЭГ АЯГЫГ ӨДӨР БҮР УУЖ ХЭВШ Цэвэр жимсээр дарсан улаан дарс нь зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг сайн талтай. Тиймээс боломжтой бол өдөртөө аяга улаан дарс уух нь эрүүл мэндэд тустай.

АРВАН ДОЛОО: ХАНАТАЛ САЙН НОЙРОО АВ Зөв цагтаа унтаж сурч хэвших нь эрүүл амьдралын суурь. Өдөрт дор хаяж 6-8 нойрсож байж Хүн, өдрийн ядаргаагаа гээдэг.

АРВАН НАЙМ: ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ИНЭЭ Стрессийг тайлах, анагаах сэтгэлийн эм бол инээд баясал. Чин сэтгэлээсээ инээх бол өөрөө эм.

АРВАН ЕС: БУСДЫГ УУЧИЛЖ СУР Хүн бол сэтгэлийн амьтан. Зарим зүйлийг орхиж сурах нь өөрт амар амгаланг авчирдаг. Гомдлоо тайлж сурна гэдэг бас нэг ёсны эрдэм. Гомдоод явбал гомдол тайлагдахгүй. Сэтгэл ч сэргэхгүй. Тиймээс гомдлыг барах арга нь гомдлоо тайлж сурах буюу, бусдын алдаа дутагдлыг өршөөхөд оршино.

ХОРЬ: ОМЕГА 3-ААР БАЯЛАГ ХООЛ ХҮНСИЙГ ЯМАГТ ХЭРЭГЛЭ Нас бол тоо гэдэг хүмүүс бий Гэхдээ нас бол нас шүү. Насаар өндөр ч, сэтгэл санаа, зүрх сэтгэлээрээ залуу байж болдог. Тиймээс зөв амьдралын хэв хэвшил, дадал, зөв хооллолт нь таныг нас өндөр ч , наснаасаа залуу байлгах нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс Омега-3 -тай хүнсийг аль болох арвин хэрэглэ гэж зөвлөе.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?