МОНГОЛ ОРОСЫН СЭТГҮҮЛЧДИЙН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА

2016-05-16  

Монгол-Оросын сэтгүүлчдийн анхдугаар форум Улаанбаатар хотноо болж байна. Форумыг нээж Монгол улсын Гадаад хэргийн яамны Бодлого төлөвлөлт,судалгааны газрын захирал Г.Амартүвшин үг хэллээ. Мөн ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Аржаев Игорь Николаевич үг хэллээ.

Өнөөдөр үргэлжлэх уг форумд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид “Монгол,Оросын хэвлэл мэдээллийн салбар дахь хамтын ажиллагаа, ВГТРК-ийн Эрхүү дэх салбарын орлогч дарга Ринчинова Ольга Геннадьевна “Хоёр улсын иргэдийн харилцааг хөгжүүлэхэд Монгол,Оросын сэтгүүлчдийн оролцоо”, МУИС-ийн багш, сэтгүүлзүйн доктор, дэд профессор Ч.Чойсамба “Хоёр орны иргэд хоорондын харилцаа,, хэвлэл мэдээллийн үр нөлөө” зэрэг хэвлэл мэдээллийн салбарын эрдэмтэн судлаачид илтгэл тавин хэлэлцүүлэх юм. Хоёр орны сэтгүүлчид илтгэл сонсож мөн чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлнэ.

 

 

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?