ЯГ ХИЙ ҮЗЭГДЭЛ МЭТ ШӨНИЙН ЦАГААР ГЕРМАНЫ ЦЭРГҮҮДИЙГ НЭГ НЭГЭЭР НЬ УСТГАЖ БАЙНА

2020-10-28  

НУУЦ МЭДЭЭ: Москва, Жанжин штаб, маршал Г.Жуковт; Фронтод тулалдаж буй Тувагийн Ардын Бүгд Найрамдах Улсын байлдагчид сум нь дуусч, хувцас нь урагдсан үед зөвшөөрөлгүй ( дээд удирдлагаас) , шөнийн цагаар (хонины арьсаар хийсэн дээл, монгол гутал өмсөж) дайсны ард талд гарч, өөрсдийн гараар хийсэн нум сумаар дайсны цэргүүдийг намнаж байна. Бид тэдний энэ үйлдэлд нь санаа зовж байна. Иймд Тувагийн Ардын Бүгд Найрамдах Улсын удирдлагад тэдний төрөлх хэлээр нь Зөвлөлтийн армийн сахилга батын талаарх улс төрийн хичээл оруулахыг хүсье. Фронтод ард-дайчин нь шөнийн цагаар яг "хий үзэгдэл" мэт Германы цэргүүдийг нэг нэгээр нь устгаж байна. Германчууд тэднийг барих нь битгий хэл барааг нь ч харж чадахгүй байгаа. Шөнийн "хий үзэгдэл"-тэй тэмцэх зорилгоор германаас авчирсан тусгайлан сургасан ноход нь ч тус болж чадахгүй байгаа ба манай дайчид эдгээр нохдоос мөр, үнэрээ буруулж чадаж байна. Дивизийн захирагчийн улс төрийн орлогч А.П.Тимофеев тэдэнтэй Зөвлөлтийн армийн сахилга бат болон улс төрийн талаар яриа хийж "Та нөхөд бол улаан армийн байлдагчид болохоос Тайгад буй анчид биш" гэдгийг сайтар ойлгуулж хэлсэн. Мөн тэдгээр цэргүүд нутгаасаа ирэхдээ уламжлалт аргаар бэлтгэсэн эм, танг нууцаар авч ирсэн гэдгийг олж мэдсэн. Уг эм нь баавгайн өөх, савар, чонын ясны хольцтой учраас германы ноход тэдний үнэрээр мөрдөж чаддахгүй байгаа гэдэг нь тодорхой болсон гэж фронтоос маршал Жуковт хандан нууц захидал илгээж байжээ. Энэ захидал дэлхийн хоёрдугаар дайнд Тувагийн ардуудын тулалдаж явсан түүхийг гэрчилж байна. Тэд тушаал хүлээлгүйгээр дайснаа ийнхүү нум сумаар намнаж байсан байна. Тэдний гишгэх нь ирвэс мэт чимээгүй, харах нь шар шувуу шиг, довтлох нь шонхор шувуу шиг байжээ.

ЭНХБОЛД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?