Дорнод аймгийн Халхгол сумын 2-р багийн нутаг, Буйр нуурын эргээс дотогш 400 орчим метрийн зайд загасчилж явсан дөрвөн хүнтэй завь осолдсон харамсалтай хэрэг гарсан.
Осолдсон дөрвөн хүний нэг нь мөсөн дээр осгож нас барсан байдалтай байсныг Хилийн цэргийн 0306-р ангийн дугаар заставын хилчид олсон бол энэ сарын 08-ны өдөр Онцгой байдлын аврагчид 16 удаагийн шумбалт хийж, 42 настай эрэгтэй Г-ийн цогцсыг уснаас гаргасан байна.
Харин үлдсэн хоёр иргэний цогцос олдоогүй тул эрлийн ажиллагааг алба хаагчид үргэлжлүүлсээр байсан юм. Тэгвэл осолдсон иргэний ар гэрээс эрлийн ажиллагааг зогсоохыг зөвшөөрч, гарын үсгээ зурснаар эрлийн ажиллагааг зогсоосон байна.
А.САЯН