БИЕ ДААГЧИД ТӨРД ТҮМНИЙГ ТӨЛӨӨЛЖ ЧАДАХ УУ ?

2016-05-16  

Энэ удаагийн сонгуульд түүхэндээ анх удаа хамгийн олон буюу 80 гаруй хүн бие дааж өрсөлдөх гэж байна. Дуучин, жүжигчин, бөө гээд ёстой л сонгогдох эрхээ эдлэж байгаа залуус олон байна даа.

Улс төрөөс Нараагаа авчихвал Урлагаас Гүндалайгаа авлаа гэдэг шиг энэ удаагийн сонгуульд эрээвэр хураавар нэр дэвшигчид олон. Цахим орчинд л амьдрах явцуухан сэтгэлгээтэй бие даагчид цөөнгүй байна. Фэйсбүүк, Твиттерийн орчинд хэдэн лайк цуглуулж, нүүрээ нуусан фэйсийн нөхдүүдээсээ ирэх чи мундаг, чадна гэсэн ёжлож,  шоглосон үг өгүүлбэрт нь хөөрсөн хэсэг нөхдүүд төрд ард түмнийг төлөөлчих юм шиг төөрч явна. 

Тэдэнд өнөөгийн парламентад орж хөлжиж хөрөнгөжсөн ах эгч нараа хараад улсаа засах гэж биш гэрээ засах мөрөөдөл нь дөрөвхөн жилийн дотор биелэх боломжтой гэж харагдана.

Иргэдийн амьдрал туйлдаа хүрч сонгогчид энэ удаа төрөөс төрсөн тэрбумтнууд, хэдэн удаа улиран сонгогдсон гишүүдийг нэг нүүрээрээ харахаа байсан сиймхий дундуур биеэ ч засаж амжаагүй бие даагчид гараад ирэхийг үгүйсгэх аргагүй болчихоод байна. 

Гэвч шуудайд хийсэн үхрийн эвэр шиг өөр өөрийн үзэл бодлоор төрд гарсан бие даагчид эвлэж нийлээд эх орноо удирдаж чадах уу? эсвэл өнгөрсөн дөрвөн жилд бие даагч гэж суусан хэдхэн нөхөр шиг эрх ашгийнхаа төлөө нэг нэг намын хатавчинд шингээд халаасаа зузаатгах гишүүд болох уу? гэдэг асуулт гарч байна.

 

 

 

Л. ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
lilo:SAAR n sainasa iluu ih blson tsuwuun tsag irj bn shu 2016-05-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?