КОВИДИЙГ МОНГОЛД ТҮГЭЭСЭН ИРГЭН Д ГЭМШИЖ БАС ЗАЛБИРЧ БАЙНА

2020-11-16  

  Оросын Холбооны Улсаас тээвэр хийсэн жолооч Д-ээс ковидын тархалт үүссэн гэх мэдээлэл давамгайлж буй. Тухайн иргэний бие сайжирч буй ч хавьтлыг нь тогтоох ажил одоо хэр үргэлжилж, улс оронд Онцгой дэглэм тогтоох хэмжээнд хүрсэн. Хөрөнгө мөнгийг ч энэ ажилд төвлөрүүлж буй. Иргэн Д-ийн хувьд бие нь сайжирч буй ч, ийм их чирэгдэл учруулсан даа гэмшиж буйгаа илэрхийллээ.

  Тэрбээр: -Би ямар ч хүнд өвчин туссанаас илүү улс даяараа ийм байдалд хүрч байгаа нь надад үнэхээр хэцүү байна. Би бүх зүйлийг надад тавьсан шаардлагын дагуу хийж ирсэн. Тэгэх ч үүрэгтэй. Тусгаарлагдаж байх хугацаандаа гурван удаа шинжилгээ өгсөн, бүгд сөрөг гарсан. Ингээд УОК, ХӨСҮТ-ийнхэн намайг тусгаарлалтаас гарч болно, эрүүл гэсэн болохоор би өөрийгөө эрүүл, олон нийт дундаа очиход асуудал, бэрхшээл байхгүй л гэж бодсон.

  Би үнэхээр өөрийгөө халдвар авсан гэж бодоогүй. Одоо миний хувийн мэдээлэл цахим орчинд маш хурдацтайгаар тархаж байна. Овог нэр, регистрийн дугаар гээд бүх мэдээлэл зурагтайгаа ил гараад явж байгаад хувь хүний хувьд маш их эмзэглэж байна. Намайг нийгэм даяараа үзэн ядаж байгаа болов уу, эндээс эдгээд гарсны дараа хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэсэн айдас намайг вирус туссанаас илүү айлгаж байна. Хүмүүс бүрэн эдгээд гарсны дараа юу гэх бол… Үнэхээр хэцүү шүү дээ. Надад яг одоогоор биеийн зовиур бол алга. Сэтгэлийн зовиур л их байна. Цааш нь ингээд ярихад ч хүнд байна” хэмээн ярьсан байна.

Иргэн Д үргэлжлүүлэн “Энхсаран” сувилалд энэ өвчин газар бүү аваасай гэж залбирч байна. Одоогоор Онцгой байдлын газраас эрчимтэй ажиллаж 1,2-р зэрэглэлийн хавьтлыг тогтоон, тусгаарлалтыг цаг алдалгүй хийж байна. Яг одоогоор Монгол улсын хувьд Ковидийн гал голомт нь Сэлэнгэ аймаг болов. Тиймээс Сэлэнгэ аймагт ХӨСҮТ болон УОК-ын шуурхай баг ажиллаж байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?