ЦАХИМ ЗАЛИЛАНГААС СЭРГИЙЛЭХ 7 ЗӨВЛӨМЖ

2020-11-17  

“Цахим залилангаас урьдчилан сэргийлэх олон улсын долоо хоног”-ийг дэлхий нийтээр 11-р сарын 15-21-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна. Улс орны хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлаж, цахимаар төлбөр тооцоогоо хийж буй энэ өдрүүдэд та ч бас цахим хэтэвчнийхээ аюулгүй байдалд анхаарч, эрсдэлээс урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжүүдтэй танилцаарай.   

Цахим гэмт хэрэг үйлдэгчид цар тахлын үүсээд буй нөхцөл байдлыг ашиглан иргэдийн регистрийн дугаар, дансны болон картын дугаар, интернэт банкны нэвтрэх нэр нууц үг зэрэг нууцлалтай мэдээллийг олж авах зорилготойгоор албан ёсны, тун үнэмшилтэй харагдахуйцаар бэлтгэсэн  хуурамч мэдээ мэдээлэл, хуурамч и-мэйл илгээдэг тул та бүхэн сонор сэрэмжтэй байгаарай.

  1. COVID-19 вирустэй холбоотой аливаа цахим мэдээлэлд итгэж, хуурамч и-мэйлийн хавсралтыг нээхгүй байх;
  2. Баталгаат бус вэбсайт болон холбоос дээр дарахгүй байх;
  3. Corona Live 1.1 Android аппликэйшн эсхүл ижил төрлийн аппликэйшн татаж авахгүй байх;
  4. Өмнө нь хандаж байгаагүй онлайн сайтаас худалдан авалтын захиалга хийхгүй байх;
  5. Сайн санааны үүднээс хандивын аянд оролцохдоо болгоомжтой байж, интернэт банкны нэвтрэх нэр нууц үгээ оруулахгүй байх;
  6. Олон улсын эсхүл автомат дуудлагыг хүлээн авахдаа тоон дээр дарахгүй байж, дуудлагыг таслах;
  7. Мессежээр болон олон нийтийн чатаар ирэх холбоос дээр дарахгүй байж, өөрийн мөнгө болон мэдээллээ алдахаас сэрэмжлэхийг зөвлөж байна.

Банк хэзээ ч өөрийн албан ёсны интернэт банк болон аппликэйшнээс бусад сувгаар таны нэвтрэх нэр, нууц үг зэрэг нууцлалтай мэдээллийг асуудаггүй болохыг анхаарна уу. Үүнээс гадна COVID-19 цар тахалтай холбоотой мэдээ мэдээллийг зөвхөн Эрүүл мэндийн яам болон бусад албан ёсны эх сурвалжаас баталгаат сувгаар авч байхыг зөвлөж байна.

 

                                                                                  Зөвлөмжийг бэлтгэсэн: ХААН Банк

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ 14 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?