ЗАЛГАМЖЛАГЧ" СЭТГҮҮЛ БОЛОН ДАРХАН АВАРГА Х. БАЯНМӨНХ, АВАРГА БАЛЖИННЯМ

2020-11-18  

 1926 оны зургадугаар сарын найманд Монголын пионерийн байгууллагын анхны тогтмол хэвлэл болох “Залгамжлагч” сэтгүүл, 1944 оны дөрөвдүгээр сарын дөрвөнд "Пионерийн үнэн” сонины анхны дугаар тус тус хэвлэгдэн гарч байжээ. 1980-аад оны сүүлээр өөрийн номын садан УБДС-ийн багш Д.Мөнхбаярын хамт "Залгамжлагч" сэтгүүлд Дизайны талаар цуврал нийтлэл, хүүхэд залуучуудын зохион бүтээх авъяас чадвар, орон зайн сэтгэхүйг нь хөгжүүлэх чиглэлийн бүтээлүүдээ хэвлүүлж байлаа. Тухайн үед "Залгамжлагч" сэтгүүлийн эрхлэгчээр Н.Энхчимэг гэх дайчин эмэгтэй ажиллаж байв. Нэг удаа Н.Энхчимэг эрхлэгч сэтгүүлдээ Монгол бөхийн мэхүүдийг сэтгүүлдээ цувралаар нийтлэх санаатайгаа хэлж, намайг өрөөндөө урилаа. Эрхлэгчийн дуудсан цагт хүрч очив.

Өрөөнд нь Дархан аварга Х.Баянмөнх, тухайн үед Заан цолтой байсан Одвогийн Балжинням хоёр сууж байв. Хэвлэлийн технологи нилээд бүдүүлэг байсан үе. Энхчимэг эрхлэгч надаас үндэсний бөхийн мэхүүдийг хар зургаар буулгаж зурж өгөөч хэмээн хүслээ. Би зөвшөөрч аварга, заан хоёрыг даган сэтгүүлийн редакцийн байрны урд талд орших Спортын төв ордон руу орлоо. Баянаа аварга Балжаад мэх хийж би тэр хоёрыг түр зуур хөшөө болгож зурж аваад дараачийн хөдөлгөөн рүү шилжүүлэн дахин зогсоон зурж байв. Аварга мэхээ хийж дуусах үед хөөрхий "мешок" Балжааг зориудаар чанга шидэж мэхээ гүйцээнэ. О.Балжинням инээсээр босч ирнэ. Хожим би "Сэтгэмж" дизайны дээд сургууль байгуулахад Х.Баянаа аварга, Мөөеэ аваргууд биеийн тамирын дээд сургууль байгуулсанаар бид хурал цуглаанд байнга хамт оролцох болсон билээ. О.Балжинням аварга миний алба хаасан "Алдар" нийгэмлэгийн дарга болж би хааяа өрөөнд нь орж аваргатай хуучилдаг байв. Хакухог Японы мэргэжлийн Сумо барилдааны бүх цаг үеийн дээд амжилтыг эвдэж 33 түрүүлэхэд Мөөеэ аварга, Ө.Тамир эгч хоёртой нэг онгоцоор Японд очиж 33 түрүүлсэн орой цайллаганд нь хамт оролцож билээ.

Зургийн тайлбар: 1. МХЗЭ-ийн Төв хороо, Д.Сүхбаатарын нэрэмжит Монголын Пионерийн байгууллагын төв хэвлэл "Залгамжлагч" сэтгүүл, 2. Х.Баянмөнх аварга, 3. О.Балжинням аварга, 4-5. Хакуко Японы мэргэжлийн Сумогийн бүх цаг үеийн дээд амжилтыг эвдэж 33 дахь түрээгээ авахад болсон цайллага. Токио. 2015 оны 1 дүгээр сар Жадамбын ТӨМӨРХУЯГ "Миний Жаран" номноос

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?