Судалж үзвэл, хүн төрөлхтөн олон цар тахлын цаана гарсан байдаг. Тэртээ, 1889 онд дэлхийг цочроосон цар тахал олон сая иргэний амь насыг авч одсон. 1918 онд дараагийн цар тахал нь 500 сая хүнд халдаж, 50 сая хүний аминд хүрсэн. Түүнчилэн Та бидний мэдэх SARS, MERS , EBOLA, H1N1, N5H1, COVID-19 гэсэн вирусийн халдвар янз бүрийн давтамжтайгаар тархлаа. Иргэдэд ойлгомжтой болгох үүднээс Вирус гэж юу вэ? гэдгийг энгийнээр тайлбарлахыг хичээе. Вирус нь эсийн бүтэцгүй, удмын генийн нуклейн хүчил агуулсан уургийн бүтэцтэй нанометрээр хэмжигддэг. Амьд биет дээр үрждэг. Нөгөө биетэд дамжихдаа мутацид орсон байдгаараа хамгийн их аюултай. Вирусээр үүсгэгддэг салхин цэцэг, улаан бурхан, улаанууд, полимеилит гэсэн өвчнүүд хүртэл өөр өөрийн онцлог вирусээр үүссэн халдварт өвчин юм.
Эдгээр өвчин нь вакцины хүчээр дарагдсан ч, зарим нь шинээр дахин сэргэж байна. Энэ нь вирусүүд бүрэн устдаггүй гэдгийг нотолж байна. Тодорхой нөхцөл боломж бүрдсэн үед вирус дахин тархдаг. Учир нь вирусийн халдвар зогссон ч үүсгэгч вирус нь хаа нэгтээ байж л байдаг тухай эрдэмтэд судалж баталсан. Монголд гэхэд л 2014, 2015 онд улаан бурхан, салхин цэцэг дахин сэргэж олон жирэмсэн эх , бага насны хүүхдийн амийг авч одсон байдаг. Янз бүрийн омгийн корона вирусээр үүсгэгддэг маш аюултай халдварт өвчнүүд гэнэт дэгдэх явдал маш өндөр. Хэдийгээр эрдэмтэд судалж байгаа ч хэдийд ямар вирусийн тархалт дэгдэхийг тогтоож чадахгүй.
Хаанаас л бол хаанаас, юунаас л бол юунаас халдварлах боломжтой өнөөгийн вирусийн ертөнцөд бүх вирусийг судална гэдэг дааж давшгүй хүнд сорилт гэдгийг судлаачид сануулж, гагцхүү бэлэн байдалд өөрсдийгөө хамгаалах явдал гэдгийг хэлж чадаж байна. Гэхдээ эрдэмтэд цуцашгүй ажилласаар буй олон жишээ бий. АНУ -ын Нью Йоркийн Колумбын Их сургуулийн эрдэмтэн Йан Липкин тэргүүтэй судлаачдын багийнхан өөрийн нутгаас барьсан 133 хархнаас цоо шинэ 18 зүйлийн вирус нээсэн нь бүгд хүний халдварт өвчин үүсгэдэг вирусийн ойр төрөл байжээ. Харин тэд Бангладеш улсад очиж “Энэтхэгийн нисдэг үнэг “ хэмээх сарьсан багвайхайд шинжилгээ хийхэд 55 зүйлийн вирус илэрсний 50 зүйл нь шинжлэх ухаанд анх удаагаа нээгдэж буй вирус байна. Мексик улсын Сьерра- дэ- Найкийн талстад агуйн ганцхан дусал усанд 200 сая хүртлэх тооны вирус агуулагдаж байж.
Америк эрдэмтэн Проктор Карибын тэнгисийн 1 л усанд нэг зуун тэрбум вирус агуулагдаж буйг тодорхойлсон. Үүнтэй зэрэгцэн бусад эрдэмтэд далай тэнгисийн усанд 10.000.000.000.000.000.000.000.000.000.000. вирус агуулагдаж байна гэсэн дүгнэлтийг ч гаргасан байдаг. Харин энэхүү вирусийг өөр нэгэн зүйлтэй зүйрлэж хэлбэл тэнд амьдарч байгаа амьтдын тооноос 15 дахин их, жигнэж үзвэл 75.000.000 цэнхэр халимтай тэнцэнэ. Тэхдээ даанч тийм их халим байхгүй сайндаа л 10000 байгаа гэжээ. Хэрэв эдгээр вирусийг ар араас нь цувуулаад тавиад байвал 42000000 гэрлийн жилтэй тэнцэхүйц урт болно гэжээ. Үүнээс халдвар үүсгэх чадвартай нь цөөхөн. Гэхдээ л байгаа. Түүгээр далайн амьтад хооллож, хооллосон тэр амьтанаар хүн хооллож л байгаа гэдгийг алхам дутамдаа санаж явахад илүүдэхгүй бол уу. Цар тахал тарьж буй вирусүүд голдуу амьтнаас хүнд халддаг өөр өөрийн онцлоготой бөгөөд хэрхэн хордуулах чанартай болохыг доорхи зурагнаас харж болно.
ДҮГНЭЛТ: