АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ АЖИЛТАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ МАНСУУРУУЛЖ, ЁС БУС ҮЙЛДЭЛ ХИЙДЭГ БАЙЖЭЭ

2020-12-17  

  АНУ-ын элчин сайдын ажилтан сүүлийн 10 жилийн хугацаанд 23 эмэгтэйчүүдийг мансууруулсан нь тогтоогдсон байна. Шалгалтын явцад компьютерт хадгалагдсан 400 гаруй хохирогчдын ёс бус гэрэл зураг олдсон байна.

Энэ жилийн тавдугаар сарын 31-ний өдөр нэгэн орон сууцны балкон дээр чармай нүцгэн эмэгтэйн  "амь авраарай" гэж орилох дуун чимээнээр Мексик улсын цагдаагийн ажилтан түүнийг эмнэлэгт хүргэж өгсөн байна. Цагдаагийн албан хаагч хэлэхдээ “Бүсгүй алхаж чадахгүй байсан” гэж хэлжээ.

Эмнэлэгт хүргэгдсэний дараа хохирогчын мансуурлын хэмжээ өндөр байсан бөгөөд биений доод хэсэг хүнд гэмтэж, бүх бие нь хөхөрсөн байдалтай байжээ.

Цагдаагийн газраас энэхүү үйл хэрэгт мөрдлөг явуулахад тус орон сууц нь Мексик улсад байрлах АНУ-ын элчин сайдын харьяа орон сууц байсан бөгөөд эмэгтэйг олсон өрөө нь мөн АНУ-ын элчин сайдын яамны ажилтан Брайн Жефри Реймонд (BRIAN JEFFREY RAYMOND) гэх хүний өрөө байсан нь тогтоогджээ.

Үүний дагуу Реймондоос байцаалт авахад  “Харилцан тохиролцон ойртсон” гэж мэдүүлэг өгсөн бол дараагийн өдөр нь ажлаасаа халагдах өргөдөл өгөн эх орон руугаа буцжээ.

Реймонд нийт 6 улсад улсаа төлөөлөн элчин сайдын яаманд ажиллаж байсан. Испани, Хятад гэх мэт олон хэлээр чөлөөтэй ярих чадвартай боловсон хүчин байжээ.

АНУ-ын чадварлаг боловсон хүчин Реймонд нь 2018 оноос эхлэн Мексик улс дахь АНУ-ын элчин сайдын яаманд ажиллаж эхэлжээ. Энэ хугацаанд хамгийн багадаа есөн эмэгтэй хүнийг хохироосон байх магадлалтай гэж үзжээ.

Хэсэг хугацааны дараа АНУ-ын прокурорууд түүнийг шалгаж эхэлжээ. Хэдийгээр Реймонд нь нотлох баримтуудыг гар утас болон компьтераасаа устгасан боловч түүний ICLOUD дотор 400 гаруй ёс бус гэрэл зураг мөн 25 гаруй дүрс бичлэгийг илрүүлжээ. Энэ нь 2011 оноос хойш хамгийн багадаа 23 эмэгтэйчүүдийг хохироож байсан нь ил болсон юм.

Энэхүү ёс бус гэрэл зураг, дүрс бичлэгт Реймонд эмэгтэйчүүдтэй орон дээр хамт хэвтэж буй мөн хохирогчийн нүдийг хүчээр нээж буй, биеэр нь тоглож буй, гарын хуруугаа аманд нь хийсэн үйлдлүүд үлдсэн байжээ. Харин хохирогч огт ухаангүй юу болж байгааг мэдэх боломжгүй нь харагдаж байжээ.

Тэгвэл орон сууцны балкон дээр орилж байсан эмэгтэй “Би Реймондтой ямар нэгэн бэлгийн харьцаанд орсноо санахгүй байна, Реймондтой TINDER буюу /Ганц бие залуусын болздог аппликейшн/ аппликейшнээр танилцсан. “Бид хоёр уулзсан тэр өдөр эхлээд дэлгүүр хэсэж гудамжаар зугаалсан. Дараа нь хамт вино уусан түүнээс цааш юу болсон талаар огт санахгүй байна. Ухаан ороод сэртэл чармай нүцгэн Реймондын гэрт орон дээр нь хэвтэж байсан” гэжээ.

Мөрдлөгийн явцад хохирсон эмэгтэйчүүд мөн адил юу ч санахгүй мансуурсан байснаа хүлээн зөвшөөрсөн байна. Нэгэн эмэгтэй Реймондтой дотно харилцаанд орсноо санахгүй маргааш нь юу ч болоогүй юм шиг мессеж бичин харьцаж байжээ.

Мөрдөн байцаагч Реймондын компьтерын броусерын түүхээс нэгэн гэмт хэргийн шинж чанартай баримт олсон ба Реймонд нь өмнө нь интернетэд “Ухаан алдсан хар арьстай охин хүүхэд”, “Гүн нойрсож буй бүсгүй,” “Ухаан алдуулан авч явах” гэх мэт хайлтыг хийсэн байна.

Реймонд нь энэ оны аравдугаар сарын 9-нд баривчлагджээ. Реймонд баривчлагдах хүртэл ээж аавындаа байсан бөгөөд тавдугаар сараас арван сар хүртэл эмэгтэйчүүдтэй болзож байсан ба нийт гурван эмэгтэйчүүдтэй болзож, хамгийн багадаа 1 эмэгтэйг хохироосон гэж үзэж байгаа юм байна. Хохирогч Реймондтой анх уулзаж байснаа л бүдэг бадаг санаж байна гэж хэлжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
sasa:mongold baiga garuud ni yg adilhanshdee inta faar ****ldan zurag oruuldag gaigui gesen buh ohidiig bavaad duussan 2020-12-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?