“ИХ-7”-ГИЙН УУЛЗАЛТАД ОФФШОРЫН АСУУДЛЫГ ОРУУЛНА

2016-05-18  

Шинзо Абэ хурал даргалагчийн хувьд оффшортой тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ. “Их-7”-гийн бүлгийн удирдагч нар уулзалдаж байна. Тэд энэ удаагийн уулзалтаараа дэлхийн эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах санаачилга гаргаж уг санаачилгаа 5 дугаар сарын 26-нд Япон улсад болох дээд хэмжээний уулзалтын үеэр танилцуулах зорилготой юм.

“Их-7”-гийн удирдагч энэ удаагийн уулзалтаараа улс төрийн хямрал болон эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж нэгдмэл байр сууринд хүрэхийг зорьж байгаа юм. Мөн тулгамдаад буй 6 гол асуудлыг хэлэлцэхээр баримт бичиг боловсруулсан байна. Эдгээрийн тоонд терроризм, хэт давруу үзэл, авлига, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, дэлхийн улс орнуудын эрүүл мэнд болон эмэгтэйчүүдийн асуудлууд, дэлхий нийтийн цахим орчны хэрэглээ зэрэг асуудлууд багтаж байгаа юм.

Мөн Японы Ерөнхий сайд Шинзо Эба уг уулзалтаар оффшор болон татвараас зайлсхийхтэй холбоотой асуудлыг хөндөн тавих бодолтой байгаагаа мэдэгджээ. Тэрээр “Татвараас зугтана гэдэг нь маш ноцтой асуудал. Энэ нь татвар төлөгчдийн итгэлийг алдахад хүргэдэг. “Их-7”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтыг даргалагчийн хувьд олон улсын эрх баригчдын хүч оролцоог ашиглан татвараас зугтах явдалтай тэмцэх тогтолцоог бүрдүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдгээ мөн мэдэгдсэн байна. Хэрвээ “Их-7”-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр татвараас зугтах асуудлыг хэлэлцэн ямар нэгэн шийдэлд хүрвэл авлига болон татвараас зугтах чиглэлд тодорхой баримт бичиг батлагдан гарах магадлал өндөр байгаа юм.

 

Х.АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
гэрэлт-од:tatwaraar zugatsan undur alban tu****altnuudig alban tu****alaas n chuluuluh heregtei 2016-05-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?