Д.НИНЖ: Б.ДАШЦЭРЭН АХЫН АЧААР ГАР БӨМБӨГӨНД ДУРТАЙ БОЛСОН

2020-12-24  

Чойнхор элчин сайд Б.Дашцэрэн ахын тухай сайхан дурсамж бичжээ. Миний мэдэхийн Дашцэрэн ах угаасаа маш гүнзгий мэдлэгтэй, хүнтэй зөв зөөлөн харьцдаг хүн байсан. Хамт байхад байнга хошигнож бусдыг хөгжөөдөг , нийтэч ах минь байсан. Волейболыг бол ёстой тоглох гэж үзүүлнэ дээ. Зунжин, ГЯЯ-ны зусланд, орой бүр гар бөмбөг тоглоно. Гар бөмбөг яаж тоглохыг үлгэрлэн үзүүлнэ. Хажуугаар нь хүүхэд залууст зааж сургана. Дашцэрэн ахын ачаар гар бөмбөгөнд дуртай болж, нэг хэсэг волейболын спортоор хичээллэж билээ.

Амралт, энгийн байх үедээ маш энгийн. Гэхдээ ажлын байранд Дашцэрэн ах тэс өөр. Маш зөв, оновчтой шийдвэр гаргадаг, мэргэжлийн өндөр чадварыг урлаг болгож чаддаг мундаг дипломатч. Аав, Дашцэрэн ахын нөлөө, ач буянаар олон улсын харилцааны мэргэжлийг эзэмшсэн. Гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэсэн ачтан бол яах аргагүй Дашцэрэн ах минь. Чойнхор ахын дурдсан Саран эгч бол маш өвөрмөц, гоё эгч байсан. Миний ээж С.Долгорын дотнын найзын нэг. Манайхан гэр бүлийн найзууд. Олон жил төрсөн ах, эгч, дүү нар шиг л дурсамж дүүрэн хамт үерхсэн найзууд. Сонирхуулахад, " Алтан үе"- ийн зарим дипломатууд манайхны дотно харьцааг хүү, охин хоёроо дотносуулан гэрлүүлэх гэж байна ч гэж таамаглан харддаг, ярьцгаадаг байсныг хожим сонсож билээ. Дашцэрэн ах, Сараа эгч нар маань одоо ч надад аав, ээжтэй минь ижил хэмжээнд үгүйлэгддэг үнэ цэнтэй дотно хүмүүс хэвээр.

Зураг дээр зүүн гараас: Миний аав О.Дамдиндорж- Монгол Улсыг НҮБ-д элсүүлэхтэй холбоотой бүх Олон Улсын эрх зүйн зохицуулалтын асуудлыг хариуцсан нарийн бичгийн дарга Д.Цэвэгмид- төлөөлөгчдийн тэргүүн, Сайд нарын Зөвлөлийн дарга, Б.Жаргалсайхан-төлөөлөгчдийн бүрэлдэхүүний дэд тэргүүн, Б.Дашцэрэн-дипломат протоколын асуудал эрхэлсэн хариуцлагатай дипломат ажилтан. Энэ зураг бол НҮБ-д улс орноо элсүүлсэн анхны дипломат төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг мөнхлөн үлдээх НҮБ-ын Архивын Алтан Фондод Mongolian гэсэн нэрээр үүрд мөнхрөн хадаглагдаад орсон зураг болой. Нью Йорк хот. 1961.10.27.

 

Д.НИНЖ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?