Засгийн газраас хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдсан иргэдийн түрүүч өнөөдөр “Төрийн орон сууцны корпораци”-иас батламжаа гардан авлаа.
Эдгээр иргэд түрээсийн орон сууцанд 200-280 мянган төгрөгийн төлбөр төлж, амьдрах юм. ТОСК-иас 2021 он хүртэл орон нутагт 16 мянга, нийслэлд 4000 айлын орон сууцыг иргэдэд түрээслэнэ гэсэн төлөвлөгөө гаргажээ.
Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот “Буянт-Ухаа 2 хороолол”-д 350 орон сууцны түрээслэх бөгөөд түрээсэнд хамрагдах хүсэлтэй иргэдийг Төрийн орон сууцны корпорацийн байранд өнгөрсөн 3 дугаар сарын 21-нээс 4дүгээр сар 1-ний өдрийг дуустал ангилал тус бүр дээр бүртгэсэн юм.
Нийт 2407 иргэд бүртгүүлснээс “Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ын шаардлага хангасан 2374 иргэн 2016 оны 4 дүгээр сарын 28ны өдөр Цахим сугалаанд оролцсон. Ийн сугалаанд хожсон 350 иргэн өнөөдөр батламжаа авлаа.
А.САЯН