“ICT EXPO-2016” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2016-05-18  

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй “ICT-EXPO-2016” үзэсгэлэнгийн нээлт Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд боллоо. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй үзэсгэлэн өнөө жил “ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ” уриан дор зохион байгуулагдаж байна. Мэдээллийн технологид тулгуурласан өндөр үр бүтээмжтэй, олон түмэнд хүртээмжтэй төр засгийн үйлчилгээ, шинэ технологи нэвтрүүлэх, төр, хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уялдаа холбоог сайжруулах, судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хууль дээдэлсэн ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэхэд үзэсгэлэнгийн гол зорилго оршиж байгаа юм.

Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцлоо. Тэрбээр энэ үеэр төрийн олон талт үйлчилгээг цахимжуулах, үүрэн холбоонд LTE буюу 4G үйлчилгээг нэвтрүүлэх, хот, хөдөөгийн интернэт хэрэглэгчдийн үнийн түвшинг ойртуулах, алслагдсан гэр хорооллын иргэдэд өндөр хурдны интернэт найдвартай хүргэх дэд бүтцийг бий болгох, үндэсний роуминг үйлчилгээг нэвтрүүлэх болон гар утасны дугаараа өмчилж оператор компаниа сонгоход эрх зүйн орчин бүрдүүлэхэд мэргэжлийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгааг онцлон тэмдэглэлээ.

 

 

 

А.САЯН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?