ХҮҮХДИЙН НЭВТРҮҮЛГИЙН ДУНДУУР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХГҮЙ

2016-05-18  

УИХ болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрхэн ажиллах, сурталчилгааг хэрхэн явуулах талаар СЕХ-ноос сэтгүүлчдэд сургалт явууллаа.

Радио, телевизийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх хугацаа нь хоногт 60 минутаас хэтрэхгүй байх, нэр дэвшигч дагнасан сурталчилгааг хоногт 15 минутаас хэтрүүлэхгүй, Мэтгэлцээнийг нэг нам, эвслийн бус хэд хэдэн нэр дэвшигч, бие даагчаас 4-өөс доошгүйг хамруулан явуулах, Цаг үеийн шинжтэй үйл явдлын мэдээ мэдээлэл, боловсролын болон хүүхдийн нэвтрүүлгийн дундуур сонгуулийн сурталчилгаа явуулахгүй байх, Сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлэг, мэдээллийг бэлтгэн явуулах, Сонгуулийн хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн нэвтрүүлэг, мэдээллийг бэлтгэн гаргахыг хориглоно гэх мэт зохицуулалтыг тусгаж өгчээ.

Цахим сайтуудын хувьд зөвхөн нэр дэвшигчийн болон нам эвслийн уриа, лого бүхий баннерыг холбоос болгож байршуулах юм. Өөрөөр хэлбэл нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа явуулах өөрийн сайт-тай байх бөгөөд бусад сайтууд зөвхөн холбоос байрлуулах эрхтэй юм байна. Харин сонин хэвлэлд нэг нэр дэвшигч А4-ийн 8 нүүрээс илүүгүй сонин, сэтгүүл бэлтгэн гаргах эрхтэй болж байна. 

 

 

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:songuuli du****uur haalga uud nudej blhgu gd zaachihmaar yumaa har uureer haalga nudej tenegtene 2016-05-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?