Бурхан багшийн эхээс мэндэлсэн, 37 нас сүүдэртэйдээ төгс гэгээрч Бурханы хутгийг олсон, мөнхүү 81 сүүдэртэй гаслангаас хагацан нирваан дүр үзүүлсэн хэмээх гурван их үйл зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу энэ бямба гарагт тохионо.
Бурханы шашинт Азийн бүх улс орнууд болон Европын холбооны зарим улс орнууд, Австрали тивд "Будда Весак", "Сакадава", "Будда Пурнима" гэх зэрэг нэрэн дор дэлхий дахинаа өргөн дэлгэр тэмдэглэн заншжээ. Монголчууд энэхүү түүхт өдрийг шашин дахин сэргэсэн 1990 оноос хойш "БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР" нэрэн дор энэрэл нигүүслийг дэгжээх, эрдэм мэдлэгийг эрхэмлэх, гэгээрэл бясалгалыг чухалчлах, өв соёл, ёс заншлаа өвлүүлэн үлдээх эрхэм зорилготой эв санаа, эрдэм соёлын өдөр болгон 16 дахь жилдээ тэмдэглэх гэж байна.
А.САЯН