КОРОНАВИРУСТАЙ ЗЭРЭГЦЭН ОРШИХООС ӨӨР ЗАМГҮЙ

2021-01-08  

Энэ бол гутрал цөхрөл биш. Дэлхий нийтийн жишиг. Коронавирусыг устгавал, мэдээж сайн. Эрдэмтэд ч энэ талаар гүнзгийрүүлэн судалж, вакцин гаргаж, туршилт нь амжилттай болж, хүртээмжтэйгээр нь үйлдвэрлэх үлдлээ. - Бидний бүтээсэн вакциныг хүн төрөлхтөн бүхэлдээ ъхийлгэвэл энэ цар тахлаас бүрмөсөн сална гэж АНУ-ын Эмору Биотехнологийн Их Сургуулийн эрдэмтэн Роберт Кох хэлсэн. Мэдээж үнэгүй тараахгүй нь тодорхой. Хамгийн түрүүнд энэ цар тахал өвчнөөс , энэхүү вакциныг худалдан авах чадвартай АНУ , Япон, Герман, Англи, Скандинавын гурвал, Хятад зэрэг эдийн засаг нь өндөр хөгжсөн улс орон гарах нь тодорхой боллоо. Харин Монгол шиг эдийн засаг нь сөхөрсөн, гадаад дотоод өр ширэндээ идэгдсэн , төсөвтөө вакцины 160 сая ам. долларыг суулгах чадалгүй улс орон вакцинтай золготлоо өөр арга замыг эрэлхийлэх нь зөв юм.

Хамгийн гол нь Төр засаг нөхцөл байдлыг дутуу үнэлэлгүй, бас хэтрүүлэн дөвийлгөлгүй, бодит амьдралд нийцсэн оновчтой шийдвэр гаргахыг л ард иргэд хүлээж байна. Одоогоор авч буй арга хэмжээ, шийдвэр нь түр зуурын, аргацаасан чанартай, нөхцөл байдлыг улам л дордуулсан шинжийг агуулж байна. Цахилгаан, дулаан, усны үнийг тэглэсэн Засгийн газрын шийдвэр ч гуйвж дайвсан. Хүн амын дийлэнх нь банкны зээлтэй, хуримтлал бага ард түмэнтэй гэдгээ Монголын төр санах хэрэгтэй. Ард иргэд төр засгийн оролцоогүй амьдралаа чадан ядан залгуулж ирсэн. Тэдний үйл ажиллагааг хязгаарлан зогсоосноор орлогыг нь ч тасалдуулж байна. Вакцин сураггүй байх үеийн Европ тивийг санацгаая л даа. Эхний үед хорио цээр тавьсан. Дараа нь сулласан. Үйлдвэрлэл, үйлчилгээний газраа бүгдийг нь нээсэн. Эдийн засгаа эргэлтэд оруулсан Гэхдээ ариутгал хийх, зай барих зэрэг шинэ стандартыг тогтоож, хатуу мөрдүүлсэн.

Архи дарс, пиво, виноны худалдааг огт хязгаарлаагүй. Учир нь хязгаарлах тусам далд эдийн засаг хөгждөг аюултай. Өөрөөр хэлбэл, тэр чигтээ коронавирустай дасан зохицож, зэрэгцэн амьдарсан. Одоо манай Монголд дасан зохицож, зэрэгцэн амьдрахаас өөр арга зам үлдээгүй. Нэгэнт л машин тэрэг хөдөлж буй хойно, машины засвар үйлчилгээ ( угаалга, дугуй засвараас өгсүүлээд) -ний газрыг нээх хэрэгтэй. Бас ресторан, кофе шопыг ч. Гагцхүү ариутгалыг зохих журмын дагуу мөрдүүлж, үйлчлүүлэгчдийн өөр хооронд 1.5 метрийн зайг бариулж сандал ширээгээ засах шаардлагатай. Үйл ажиллагаа эрхэлж буй газрын хөнгөлөлтийг ( дулаан, цахилгаан, ус) ч эргэн харах хэрэгтэй.

Дээр нь улсын төсөвт орлого оруулдаг Архины худалдааг ч нээх шаардлагатай. Архи вируст ч ямар хортой юм бэ? гэдгийг ч бодож үз. Эдийн засгаа эргэлтэнд оруулах Төр засгийн бодлогыг л ард иргэд хүлээж байна.

 

Ц. ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?