БИ Ч ДАНДАА Л ГАДААДАД АЯЛААД БАЙДАГ ХҮН БИШ ШҮҮ ДЭЭ

2021-01-15  

Би ч дандаа л гадаадад аялаад байдаг хүн биш шүү дээ 

    Манай хэвлэл мэдээллийнхний дунд Иш эрхлэгч хэмээн нэршсэн ахмад сэтгүүлч Цэдэн-Иш гуайтай тааралдав. Түүний олон ярилцлага, тэмдэглэл манай сайтад нийтлэгдэж байсныг уншигчид маань мэдэх байх. Саяхан түүний “ Эртний Египет орон, Буурал Каир” аян замын тэмдэглэл он дамжаад цувралаар нийтлэгдсэн юм. Бид хоёрын хооронд ийм яриа болов:

-Таны Египетийн тэмдэглэл дууссан уу? Турк, Израил гээд үргэлжилнэ гэж Та ярьж байсан, манайханд тэр тэмдэглэл чинь ирээгүй байх юм... Өөр улс орны тухай юм өгөх гэж байна уу?

-Үгүй дээ, танай сайтын олон дугаарт Египетийн цуврал нийтлэгдсэн, одоо үргэлжлүүлээд Истанбул, Антальягийн тэмдэглэлээ өгвөл би гэдэг хүн байнга л гадаадад аяладаг, байнга л гадаадын тухай бичдэг нөхөр болчих гээд байна.Тэгээд л хэсэг завсарладаг юм билүү гэж бодоод...

-Ковид гээд гадагшаа хөл хорьчихсон өнөө үед уншигчдад маань гадаад аялалын тэмдэглэл сонирхолтой шдээ, ялангуяа Израил энэ тэр бол...

-Ковид гарч хөл хориогүй бол уг нь өнгөрсөн оны сүүлээр Токио явж Японы алдарт Эн Эйч Кэй телевизийн босгоор алхах байлаа. Манай Морин хуурын чуулгынхан Эн Эйч Кэй-д тоглолт хийж концертоо бичүүлэх тов гарч түүний хэвлэл мэдээллийнх нь хэсэгт миний бие багтаж явах сар өдрөө баяртайгаар хүлээж байсан юм. Дэлхийг донсолгосон энэ аюулт цар тахал гараад тэр сайхан завшаан хэзээ дахин ирэх нь тодорхойгүй болчихоод байна. Гадаадын ямар ч улс оронд аялах байснаас илүүтэй харамсч сууна. Тийшээ явсан бол Морин хуурын чуулгыг маань Эн Эйч Кэй хэрхэн яаж хүлээн авав, Чуулгынхан маань Эн Эйч Кэй-гийн тайзыг яаж эзэмдэв гээд л танай сайтад бичиж байх байлаа. Энэ аюулт өвчин төгсгөл болж Монголын морин хуур Эн Эйч Кэй-гийн тайзнаас эгшиглэх өдөр цаг удахгүй ирэх байх гэдэгт найдаж сууна. Улс орнууд бүгд л хөл хорьчихсон болохоор өнгөрсөн жил бидний монголчууд нутаг орноороо л илүүтэй аялах шиг боллоо. Би ч тэднээсээ дутсангүй. Ер нь би нутаг орноороо ч их явдаг, тэр тухайгаа ч сонин хэвлэл, танай сайтад олонтоо нийтлүүлж байсан даа. Алтай Таван Богд, Ховдын Дуут, Бурхан Халдунаар аяласан тухай цуврал тэмдэглэлүүдийг энд нэрлэж болох байна. Өнгөрсөн зун Архангайн Цэнхэр, Увсын Хяргас нуурт аялаж амарлаа, тэр талаарх тэмдэглэлээ хэвлэлд бэлтгэж буй номдоо оруулах санаатай биччихээд байж байна.

-Тэр аялалынхаа тэмдэглэлийг манайд өгчихөөч, гадаад тэмдэглэлд чинь завсар болог...

Ийм яриа болсны дараа тэрээр “Нутаг орноороо аялахуй” тэмдэглэлээ бидэнд ирүүлэв.

______________________________________________________________________________________________________________________________________________________________ 

 НУТАГ ОРНООРОО АЯЛАХУЙ

    Цэнхэрийн халуун рашаан.

    Өнөө зун хаашаа  л бол хаашаа аялагчид цувж байлаа. Бараг л айл бүр унаатай болчихсоных хотоос гадагшлах зам ер нь түгжрэх талдаа. Наадмын өмнөх хоёр гурван өдөр Эмээлтийн товчоо, Баянзүрхийн гүүр, Жаргалантын амны наад зам ажил тарах үеийн хотын төвийнх шиг түгжирч байна гэж хөдөөг зорьсон аялагчид гаслацгааж байсан. Хөвсгөл нуурт амрахаар найзуудтайгаа явсан бага хүү маань “Мөрөнгөөс Хатгал хүртэл бид хэд ёстой л мөлхөнө гэгч болж байна” гэж утсаар ярьж байв. Архангайн Цэнхэрийн халуун рашаан  явсан зээ дүү маань тэнд гэр байшин олдох нь бүү хэл ойр тойрноор нь майхан барих газар ч олдохгүй байна гэж утасдаж байлаа. Амралтын газрууд ч, зам харгуй ч ачаалал түгжрэлтэй байгаа  болохоор бид наадмаас  хойш аялах нь дээр гэж үзээд найман сар гаргаад хүүхдүүдтэйгээ Архангайн Цэнхэрийн халуун рашаан, Хяргас нуурт хэд хонохоор аян замд гарцгаав. Наадмын үеийн их түгжрэл арай л гайгүй болж. Засмалаар  довтолгосоор Цэнхэр суманд хүрч тэндээсээ шороон замаар цаг шахам давхиад ой мод, гол устай байгалийн үзэсгэлэн цогц бүрдсэн уулын аман дахь рашаан амралтын цогцолборт их үдээс хойхнотой хүрээд ирцгээлээ. Эндэхийн олон амралтын нэг болох “Шивээт манхан” аялал жуулчлалын баазад бид хэд хоногийн өмнө захиалга өгчихсөн байв. Эхний өдөр нэг байр, нэг гэр бололцоотой гэж утсаар ярьж байсан боловч ирэхэд харин хоёр байр суларчихаж. “Шивээт манхан” гэх энэ амралт хориод жилийн өмнө байгуулагдсан юм байна. Хоёр давхар хоёр байр, хориод гэртэй, нэг дор 90-100 амрагч хүлээж авах хүчин чадалтай аж. Зоогийн газар нь ч энэ хэмжээний багтаамжтай юм уу гэж баримжаалав. Халуун рашааны хоёр усан сантай юм билээ. Га орчим газар, өөрийн хашаа, авто зогсоолтой юм. Арван жилийн өмнө бидний тав зургаан гэр бүл хүүхдүүд ач, зээ нарынхаа хамт энэ амралтад амарч байсан юм даг. Манайхны хонож өнжиж байсан буудлын өмнөхөнтөө хоёр давхар шинэ зочид буудал, ресторан бариад ашиглалтад оруулчихаж.

Шинээр барьсан зочид буудлынх нь өрөөнүүд дотроо нойл, шүршүүртэй нь амрагч аялагчиддаа тав тухтай юм. Люкс, хагас люкс, энгийн гээд арваад өрөөтэй юм билээ. Бидэнд нэг хагас люкс, нэг энгийн өрөө олдов. Нэг ор нь өглөө, өдөр, оройны цай хоолтойгоо 138 мянган төгрөгийн үнэтэй, халуун рашааных нь үйлчилгээ энд багтдаг гэнэ. Эхнэр, бага хүү бид гурав энгийн өрөөнд нь, том хүү маань эхнэр, бага насны хоёр хүүхэдтэйгээ зэргэлдээх хагас люкс өрөөнд нь орцгоолоо. Өглөөний цай тусдаа авбал нэг хүний 14 мянган төг, өдрийнх нь хоол 25-30 мянга, оройны хоол 20 орчим мянга гэхээр багцаар үйлчлүүлэх нь дээр юм билээ. Ер нь эндхийн халуун рашаанд амрах хүсэлтэн хангалттай байдаг болохоор үнэ өртөг нь нийслэлийнхээс илүү гарна уу гэхээс дутах юмгүй бололтой. Гадаадын амралт, аялал жуулчлалын баазынхаас ч дутахааргүй үнэтэй санагдсан шүү. Энэ үнэ өртгөөрөө үйлчилгээгээ улам өөд нь татаад бас байр байшин, амралтынхаа орчин тойрон, дэд бүтцээ сайжруулаад байвал болж л байна. Зочид буудал, зоогийн газрын төлбөр тооцоогоо бэлнээр ч, картаар ч, бас цахим сүлжээгээр ч хийж байна. Үнэ өртгөө дагаад үйлчилгээ нь сайжирч байна гэж хэлж болохоор... Энэ хавийн бусад рашаан амралтынхан ч ингэж л дээшилж дэвжиж байгаа биз гэсэн сэтгэгдэл төрж байв. Харин рашааны эх рүү ач нараа дагуулж очоод сэтгэл сүрхий эмзэглэв. Үйл ажиллагааг нь үнэ цэнэтэй болгож буй, оршин тогтнох амин судас нь болсон халуун рашааныхаа эх ундаргыг хайрлаж хамгаалах, орчныг нь тохижуулах талаар энэ хавийн арваад бааз энэ олон жилд хуруу хумс төдийгөө ч хөдөлгөхгүй суугаа нь тун ч харамсалтай. Гурван жилийн өмнө би энэ хавийн рашаан амралтуудаас рашааны эх ундаргад хамгийн ойрхон байрладаг “Алтан нутаг” амралт рашаанд найз нөхдийн хамт цөөн хоног амарсан юм. Менежер Ц.Баярсайхан гэх бүсгүйтэй “Танайхны энэ олон баазууд өөрсдийнхөө ажиллаж амьдрах эх сурвалж болсон рашааныхаа эхийг хамтраад тохижуулчихаж болдоггүй юм уу? Үзэж харахад ч эвгүй арзайж сарзайсан бетон л байх юм. Халуун рашаанаа таниулж сурталчилсан зураг хөрөгтэй сайхан сурталчилгаа хийгээд тавьчихвал гадна дотныхны нүд сэтгэлд ч таатай баймаар...” гэж санал хэлж байв би. “Манайхан ярьцгааж л байгаа. Нийлж хамтраад хийнэ гэсэн яриа хөөрөө бий...” гэж тэр бүсгүй өгүүлж байсан юм.

Өнөө жил өөрчлөгдсөн юм огт алга. Халуун рашааны хэм заасан нэг танилцуулга самбар байсан нь ч алга болчихож. Амралтууд руу зүглэсэн хоёр ч төмөр хоолой цоорчихсон, рашаан ус олгойдож алдагдаад л... “Наадмаар Цэнхэрт гэр олдохгүй, бүр майхан барих ч газаргүй болчихсон байсан шүү, бид хэд малчин айлд байрлаж рашаанд нэг хоёр удаа орсон, нэг хүн З0 мянган төгрөг гэж байсан шүү, гэр 100 мянга, байр 200 мянгаас дээш юм билээ, та эртнээс захиалж байж явахгүй бол орох газаргүй болж мэднэ шүү...” гэж зээ дүү Гантулга намайг тийшээ явж амрах гэж буйг сонсоод  зөвлөж байсан юм. Үнэхээр л энэ зун баруунтаа зүглэсэн амрагч аялагчид түүгээр дайрч, бас Баянхонгор, Ар, Өврийн хангай зорьсон нь тэнд амарч заримдаа Цэнхэрийн энэ халуун рашаанд хөл тавих зай завсаргүй болж байсан гэнэ. Биднийг очиход ч эндэхийн амралтууд бүгд л битүү байлаа. Архангайд алба ажилтай байгаад манийг эргэнгээ энд нэг хонох гээд Цэцэрлэг хотоос утасдсан барилгын “ЧМ” компанийн захирал, анд Х.Чинбат, Ц.Нарангэрэл нарт байр гэр захиалж өгөх гэж хавь ойрын хэд хэдэн амралтад хандаад нааштай хариу авч чадахгүй сандарч байв. Тэд харин ирсэн хойноо нэгэн танил руугаа ярьж байгаад арайхийн орох орон байртай болж байлаа. Зуны хэдэн сардаа Цэнхэрийн рашаан амралтууд ийм л өндөр эрэлттэй байдаг аж. Энэ хэрээрээ мөнгө зоос ч арвин олдог биз. Ийм үедээ рашаан амралтаа улам аятай тохитой болгоосой, аль социализмын үеийн нэгдэл дундын амралт байх үеэс энд балгас болж үлдсэн хүлэмжийн үлдэгдэл, рашааны эхийг хаших аядсан арзгар шавар хана, эвдэрхий бетоныг зайлуулахыг нь зайлуулж, рашааныхаа эхийг тохижуулж янзлаасай гэх үүднээс энүүхнийг тэрлэв.

   

ХҮЛЭМЖИЙН ҮЛДЭГДЭЛ БАЛГАС                                               

ХАЛУУН РАШААНЫ ЭХ НЭГ ИЙМЭРХҮҮ АРЗГАР САРЗГАР

РАШААНЫ ЭХ УГ НЬ ИЙМ ШҮТЭЭН БОЛСОН САЙХАН ОВООТОЙ ЮМ БИЛЭЭ

 

МУСГЗ Д.ЦЭДЭН-ИШ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Robert Scott:LOANS, BG/SBLC FOR LEASE AND PURCHASE We are exclusive agent to direct providers of Fresh Cut BG, SBLC, MTN Bonds, Bank draft and Loans which we have specifically for lease. We do not have any broker chain in this offer or get involved in Chauffer driven offers. We deliver with time and precision as set forth in the agreement. You are at liberty to engage our leased facilities into trade programs as well as in signature project(s) such as Aviation, Agriculture, Petroleum, Telecommunication, construction of Dams, Bridges and any other turnkey project(s) etc. DESCRIPTION OF INSTRUMENTS: 1. Instrument: Bank Guarantee (BG/SBLC) (Appendix A) 2. Total Face Value: Eur 5M MIN and Eur 10B MAX (Ten Billion USD) . 3. Issuing Bank: HSBC Bank London, Credit Suisse and Deutsche Bank Frankfurt. 4. Age: One Year, One Month 5. Leasing Price: 3% of Face Value plus 2% commission fees to brokers. 6. Delivery: Bank to Bank swift. 7. Payment: MT-103 or MT760 8. Hard Copy: Bonded Courier within 7 banking days. The Leased Instruments includes: BG’ s, Insurance Guarantees, MTN, ( SBLC) Standby Letters of Credit and Third Party Guarantees such as a standby forward commitment to purchase or a standby loan. If you are a potential Investor or Principle looking to raise capital, we will be happy to answer any questions that you have about this opportunity and to provide you with all the details regarding this services. Our BG/ SBLC Financing can help you get your project funded, loan financing, please let me know if you are interested in any of our services, by providing you with yearly renewable leased bank instruments. We work directly with issuing bank lease providers, this Instrument can be monetized on your behalf for 100% funding. BROKERS ARE WELCOME & 100% PROTECTED!!! We are ready to close leasing with any interested client in few banking days, if interested do not hesitate to contact me direct. Regard Robert Scott Email: financegoldencrown342@gmail.com whatsapp +13477098278 2021-06-15
ROBERT:WE SPECIALIZE IN LOANS, BG/SBLC FOR LEASE AND PURCHASE We are exclusive agent to direct providers of Fresh Cut BG, SBLC, MTN Bonds, Bank draft and Loans which we have specifically for lease. We do not have any broker chain in this offer or get involved in Chauffer driven offers. We deliver with time and precision as set forth in the agreement. You are at liberty to engage our leased facilities into trade programs as well as in signature project(s) such as Aviation, Agriculture, Petroleum, Telecommunication, construction of Dams, Bridges and any other turnkey project(s) etc. DESCRIPTION OF INSTRUMENTS: 1. Instrument: Bank Guarantee (BG/SBLC) (Appendix A) 2. Total Face Value: Eur 5M MIN and Eur 10B MAX (Ten Billion USD) . 3. Issuing Bank: HSBC Bank London, Credit Suisse and Deutsche Bank Frankfurt. 4. Age: One Year, One Month 5. Leasing Price: 3% of Face Value plus 2% commission fees to brokers. 6. Delivery: Bank to Bank swift. 7. Payment: MT-103 or MT760 8. Hard Copy: Bonded Courier within 7 banking days. The Leased Instruments includes: BG’ s, Insurance Guarantees, MTN, ( SBLC) Standby Letters of Credit and Third Party Guarantees such as a standby forward commitment to purchase or a standby loan. If you are a potential Investor or Principle looking to raise capital, we will be happy to answer any questions that you have about this opportunity and to provide you with all the details regarding this services. Our BG/ SBLC Financing can help you get your project funded, loan financing, please let me know if you are interested in any of our services, by providing you with yearly renewable leased bank instruments. We work directly with issuing bank lease providers, this Instrument can be monetized on your behalf for 100% funding. BROKERS ARE WELCOME & 100% PROTECTED!!! We are ready to close leasing with any interested client in few banking days, if interested do not hesitate to contact me direct. Regard Robert Scott Email: financegolden444@gmail.com whatsapp +17259992376 2022-01-23
GARVAN MAIREAD:We Offer Swift MT760 BG/SBLC, FC MTN,Loan, Letter of Credit { LC }, MT103Etc. N/B: Provider's Bank move first. Let me know if you have any need for the above offers. Thanks Whatsapp: +16135085843 Email: inquiry.trustedfinanceplc@gmail.com Skype : inquiry.trustedfinance@gmail.com 2022-11-07
BRYAN:i just want to say a big thanks to Dr Oniha for what he has done for me, i contacted him at the point of my needs and he came through for me, he said he was gonna help me and he did, I played lottery for 20 years and couldn’t win a dime, at a point I was disappointed and almost gave up, but then another thought came to my mind why don’t I try a lotto spell since I have already heard about people doing it, and then i decided that i will give it a try, but there was a lot of spell casters online this got me confused that i didn’t know which to pick, I decided to follow my instinct and i picked Dr Oniha i sent him an email and waited for couple of hours no reply, at this point I was already anxious and eager to get a reply from him and then i sent him a test on his WhatsApp and immediately he responded i told him what I wanted and he gave me assurance that i must win after his spell, i did what was asked of me, behold i hit the jackpot. i am so so happy to ****re this here because i have never seen a miracle like this before, thank you so much Dr Oniha you are a life saver. Anyone out there can also talk to him if you need his assistance too, that is why I'm testifying about his good work so people in need can reach out to him. Call/Whatsapp number: +16692213962 Website: http://onihaspells.com EMAIL: ONIHASPELLTEMPLE@GMAIL.COM 2023-03-31
LAURA:I had to write back and say what an amazing experience I had with Dr Oniha for his powerful lottery spell. My Heart is filled with joy and happiness after he cast the Lottery spell that won me $250,000. His spell changed my life into riches, I’m now out of debts and experiencing the most amazing good luck with the lottery after I won a huge amount of money. You can also get your lucky winning number with the help of Dr Oniha. Here is his contact address. Call/Whatsapp number: +16692213962 EMAIL:ONIHASPELLTEMPLE@GMAIL.COM https://www.facebook.com/Onihaspell?mibextid=ZbWKwL 2023-03-31
Richard Chadwick:Are you an individual businessman or a business organisation that wishes to expand in business ??, we offer financial instrument such as BGs, SBLCs,MTNs, LCs, CDs and others on lease and sales at a rate of 4%+2% of the face value and reasonable condition from a genuine provider. You are at liberty to engage our leased facilities into trade programs as well as in signatory project(s) such as Aviation, Agriculture, Petroleum, Telecommunication and any other project(s) etc. Contact : Mr. Richard Chadwich Contact Email: ribellodasilver01.finance@gmail.com Whatsapp # : +380 50 591 6795 With our financial/bank instrument you can establish line of credit with your bank and/or secure loan for your projects in which our bank instrument will serve collateral in your bank to fund your project. We deliver with time and precision as set forth in the agreement. Our terms and Conditions are reasonable and we work directly with issuing bank lease providers, this instrument can be monetized on your behalf for upto 100% funding. Intermediaries/Consultants/Brokers are welcome to bring their clients and are 100% protected. In complete confidence, we will work together for the benefits of all parties involved. All relevant business information will be provided upon request. BROKERS ARE WELCOME & 100% PROTECTED!!! If Interested kindly contact me via Email:~ ribellodasilver01.finance@gmail.com serious enquiry only. 2023-04-04
Richard Chadwick:Are you an individual businessman or a business organisation that wishes to expand in business ??, we offer financial instrument such as BGs, SBLCs,MTNs, LCs, CDs and others on lease and sales at a rate of 4%+2% of the face value and reasonable condition from a genuine provider. You are at liberty to engage our leased facilities into trade programs as well as in signatory project(s) such as Aviation, Agriculture, Petroleum, Telecommunication and any other project(s) etc. Contact : Mr. Richard Chadwich Contact Email: ribellodasilver01.finance@gmail.com Whatsapp # : +380 50 591 6795 With our financial/bank instrument you can establish line of credit with your bank and/or secure loan for your projects in which our bank instrument will serve collateral in your bank to fund your project. We deliver with time and precision as set forth in the agreement. Our terms and Conditions are reasonable and we work directly with issuing bank lease providers, this instrument can be monetized on your behalf for upto 100% funding. Intermediaries/Consultants/Brokers are welcome to bring their clients and are 100% protected. In complete confidence, we will work together for the benefits of all parties involved. All relevant business information will be provided upon request. BROKERS ARE WELCOME & 100% PROTECTED!!! If Interested kindly contact me via Email:~ ribellodasilver01.finance@gmail.com serious enquiry only. 2023-04-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?