НАРАНБААТАР НАРТ З.ЭНХБОЛД ХАЛГААТАЙ ОН ЖИЛҮҮД

2016-05-19  

АН-ын дарга, УИХ-ын гишүүн З.Энхболдтой Наранбаатарууд үзэлцэж байна. MNB-ийн уран бүтээлчдийг "архичид" гэж дуудлаа хэмээн MNB-ийн ерөнхий захирал байхдаа УИХ-ын даргыг шүүхэд өгч "зүрхэлсэн". Хариуд нь З.Энхболд ч түүнийг бас шүүхэд өгсөн түүхтэй.

Удалгүй М.Наранбаатар ажлаа өгсөн. Гэхдээ М.Наранбаатар MNB-ийн ерөнхий захирлаар 3 удаа улиран сонгогдож , нийтдээ 10 гаруй жил даргаар ажилласан байдаг. Дарга байхад нь эхэлсэн шүүхийн явц нь одоо хүртэл дуусаагүй гэж М.Наранбаатар хэлж байна. Өвөрхангайгаас гаралтай тэрбээр Өвөрхангайд бие даах хүсэлтэй. Саяхан Орос руу томилолтоор явах гэхэд нь, түүнийг хориглосон байна. Энэ янзаараа сонгуульд ч нэр дэвшсэн ч, СЕХ-ноос нэр дэвшигчийн мандатаа авах өнгөрөв бололтой гэж ажиглагч дүгнэсэн байна.

Харин дараагийн тэрсэлдэгч нь Дарханы АН-ын дарга асан Л.Наранбаатар. Тэр жил Иракт, АНУ-ын ерөнхийлөгч Буш руу гутлаа тайлан шидсэн арабын сэтгүүлчийг санагдуулам үйлдлийг тэр хийсэн. Л.Наранбаатар гутлаа биш, оймсоо шидсэн. З.Энхболд бол нялцагдаад байдаг хүн биш. Л.Наранбаатарыг бол шүүхийнхэн торгоод явуулсан. Харин MNB-ийн М.Наранбаатартай одоо болтол зарга нь үргэлжилсээр байгаа юм байна. 

 

 

 

Ц. БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?