САЙД БОЛОХООС СААД БИШ БАЙМААР, БУРМАА ?

2016-05-19  

Сайд болох гэж их дурласан хүн. Давхар дээл өмсөж болохгүй гэж ярьж байсандаа бантаад, сайд болохын тулд УИХ-ын гишүүнээ ч өгөхөд бэлэн гэж хэлж байсныг утга учир одоо л тайлагдаж байна. Том, стратегийн ач холбогдолтой яам, төсөл хэдэн арваараа хэрэгждэг, мөнгөний дүн нь сонирхол татам. Газар тариалан гэж сааж дуусашгүй арвин их ундарга. Сайд хийвэл энэ бүхэн мэдэлд нь шилжинэ. Ийм л бодолтой байж гэж унших нь, өнөөдөр. Зөвлөсөн, чиглүүлсэн хүмүүс байдаг л байлгүй. Тэр салбарыг Р. Бурмаа ямар мэдэх биш. Салбар нь элгээрээ хэвтсэн. Салбарынхнаа талцуулж хуваасан.

Талцах ч яах вэ? Салбар нь нурсан. Өөрөө бол үр хүүхэд, тэднийхээ найз нөхдийг яамныхаа мэдлийн бизнест хөл гарыг нь дүрүүлсэн. Гол ажлаа умартсан хэрнээ үр хүүхдээ, найз нөхдийн нь хамт тендерээр "шагнахаа" мартаагүй гэж салбарынхан нь хэлж байна. Ам, ажил нь зөрдөг тухай тариаланчид хэлээд жил тойрлоо. Үрээ идэхээр үрээгээ ид гэж тариаланчид хэлдэг. Үрийн буудай ямар чухал болохыг дээрхи зүйрлэл илтгэнэ.

Гэтэл Р.Бурмаа сайд үрийн буудайгаа бэлдээгүйгээс болоод хаврын тариалалт оройтсон. Оруулж ирсэн үрийн буудай нь товарын буудай. Ингэж ХХААЯ-ны ажлыг Р.Бурмаа сайд "гурилдаж" байгаа ажээ. Ядаж байхад товарын буудайг нь Р.Бурмаа сайдын хүү, түүний найз нар нь оруулж ирсэн мэдээллийг тариаланчид хийлээ. Тэд ийм маягаар "мөнгө хийж" хувьдаа завшиж байна. Хоёр гуравхан эрхтэн дархтаны гэр бүлийг зугаацуулж цэнгүүлэх мөнгө "хийхийн" тулд Монголын хөгжил, ирээдүйгээ үнстэй хутгах ямар "зоригтой" хүн бэ? Өөрсдөөрөө дуусахгүй, үр хүүхдээ чирдэг ямар их шунал вэ? Хэвлэлийнхэн хангалттай бичлээ. Түүнийг нь шалгах, нягтлах үүрэгтэй хууль хяналтынхан хаана байна аа? Бас удирдамж, даалгавар хүлээгээд сурчихаа юу? Сонсдог бол сонсохоор, хардаг бол харахаар л юм болж байна. Дүлий мэт сууж болохгүй л болов уу? Бразилийн ерөнхийлөгч ажлаа өгөөд шалгуулах боллоо. Түүнээс сургамж аваад, ажил албан тушаалаа өгөөд нэр нүүрээ цэвэрлэж авбал яасан юм бэ? Бурмаа сайд аа.

Тендер яаж өгсөн юм бэ? Хэн өгөв? Хэн гүйцэтгэв? Яаж гүйцэтгэв? гээд ар араасаа асуудал дагуулсан олон асуултыг тариаланчид, хэвлэлийнхэн тавиад удлаа. Өнөөдрийн хэвлэлийн бага хурал ч энд чиглэлээ. Асуудал Р.Бурмааг авч хаялаа ч гээд зогсохгүй. Цаг алдуулсан, тариалалтыг цалгардуулсан, хогтой үрийн буудай тариалах зөвшөөрөл олгосон гээд засаж залруулахад хүнд, эдийн засгийн асар их хор хохирол дагуулсан шийдвэр гаргасан сайдтай Монголын Засгийн газар ямар хариуцлага тооцох юм бол доо? Р.Бурмаа яваад өгнө. Монголын хөдөө аж ахуйн салбар тэр чигтээ хохирно. Сайд болохоос Саад биш баймаар юм даа, энэ сайд нар.

 

 

 

Д.ОЮУН-ЭРДЭНЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Тэрсээ:Бурмаа авгай ХАА-н салбарыг Барам болгоод яваад өглөө. 2016-06-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?