БУЛГАНЫГ СОНГУУЛЬ ДУУСТАЛ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИНО

2016-05-21  

Сонгууль сонгуулиар С.Зоригийн хэрэг сөхөгддөг. Тэгээд 4 жил дарагддаг. Дараагийн сонгуулийн жил "амилдаг" дүр зураг бий болоод 3 сонгуулийг давлаа.

Энэ жил ч гэсэн С.Зоригийн хэргийг тойрсонгүй. Яг юу хийх гэж байгааг нь таахад бэрх байна.

Ямар ч гэсэн С.Зориг агсны эхнэрийг нь хорьсон. Нийгмээс бүрэн тусгаарласан. Дүү С.Оюун нь ганцхан хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Ахын минь хэргийг битгий улс төржүүлээрэй гэж хэлсэн. Зарим нэгэн гишүүн хоригдож буй Б.Булгантай эмэгтэй хүний нь хувьд уулзаж, орчин нөхцөлийг нь сайжруулахыг шаардсан.

Ийм л үйл явц өрнөж байна. Харин сүүлийн үеийн мэдээллээр Б.Булганыг хорьж, нийгмээс тусгаарлах ажиллагааг дахин 1 сараар сунгахаар болсон тухай мэдээлэл ордон хавиас алдагдаж эхэллээ.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?