ОЛСОН БООВ ХИЙХ ТЕХНОЛОГИ МАШ ЭНГИЙН АЖ

2016-05-21  

Шанхай хот. Хятадын бизнес хөгжлийн тэргүүлэх хот. Газар дороо баялаг байхгүй. Худалдчих нүүрс, зарчих алтны аль нь ч энд байхгүй. Гэхдээ л Хятаддаа төдийгүй, дэлхийд хамгийн түргэн хөгжиж буй хот. Хүн ам 20 сая. Өдөртөө 4 сая хүн орж гардаг энэ хотын иргэд дор бүрнээ л бизнес эрхэлнэ. Бидний харж буй, бичлэг хийж хүмүүс бол ердийн нэг худалдаачид. Тэдний нэг бараа бол олсон боов юм. 168 юаны үнэтэй энэ боовыг хүмүүс ихээхэн худалдан авч буй нь сонирхол татсан юм. Тэд нууцалж байсан ч, хүлээж байгаад бичлэгийг хийлээ. Энэ бол ургамлын тос, зөгийн бал, чихрийг найруулаад, түүнийгээ царцааж, дараа нь илдэж, түүнийгээ татсанаар ийн олс хэлбэрт оруулж байхыг дурандаа буулгалаа. Бидний багийг удирдаж явсан, Бүх Хятадын Сэтгүүлчдийн Байгууллагын гадаад харилцааны дарга Фаны хэлснээр энэ олсон боовыг хятадууд цай уух зуураа идэх дуртай гэнэ. Нэг ажигласан зүйл бол, манайхан наймаачид болсон бол, хятадууд үйлдвэрлэгчээрээ үлдсэн нь анхаарал татлаа. Хөдөлмөрөө хэрхэн хоршиж байгааг харахад, тусгах авах зүйл их байлаа. Чаддаг чаддаг зүйлээ хийнэ гэдэг энэ ажээ.

 

 

 Ц.ЭНХБАТ, Ц.ШАРАВДОРЖ нар, Шанхай хот, 2016 оны 5-р сар.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?