АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЖ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОНО

2016-05-22  

Хятадын дарга ингэж зорилгоо тодорхойллоо. Төв суурин газарт орлоготой, ажилтай байдаг. Харин зах хязгаар нутагт ажилгүй, орлогогүй байгаагаас ядуурал салахгүй байгаа аж. Түүнээс салах арга бол ажлын байр бий болгох, тэр дундаа аялал жуулчлалыг хөгжүүлэх, хүн ардаа ажилтай, орлоготой болгох гэж Хятадын өнөөгийн удирдлагууд үзэж байна. Шанхай хотын хуучин хорооллыг түшиглэж аялал жуулчлалыг хөгжүүлсэн нь үүний нэг жишээ юм. Өдөрт гадаадын 20 мянган жуулчин энэ хуучин хорооллоор зорчиж, хооллож ундалж, дурсгалын болон бусад зүйлсийг худалдан авч, тухайн бүсэд тасралтгүй хөрөнгө оруулж байна. Зохиолч, сэтгүүлчдээс бүрдсэн монголын баг ч хагас өдрийг энд өнгөрүүлсэн. Завинд суухад нэг хүн 150 юань, нийтдээ 6 зорчигч сууна. Тал маршрутаар явбал 80 юань төлнө гэх жишээтэй. Суух зорчигч мундахгүй. Бүгд хуваарьтай, нэгдсэн нэг удирдлагатай. Манайхантай адил нэг микро авчирчихаад өөрийнхөөрөө зүтгээд байдаггүй юм байна. Улс, хувь хүн 2 ийнхүү хоорондоо зохицож уялдаатай ажиллах нь тогтвортой хөгжихийн суурийг тавьж байх юм. Улс нөхцөлийг хангана. Иргэн хөдөлмөрлөнө. Хувиа хүртэнэ. Мөнгө хийх ийм амархан юм уу ч гэж харагдахаар байна.

 

 

 

Ц. ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?