А.БУЛГАН (багш): АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТ ГЭМТ ХЭРЭГ БИШ...

2021-04-14  

УИХ-ын гишүүн Анандбазарыг гэнэт л нийтээрээ үзэн ядлаа. Түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж нийтээрээ жигшин зэвүүцэв. Тэгвэл андуурчээ. Анандбазар хуулийн зүйл заалтаар ямар ч гэмт хэрэг " үйлдээгүй ". Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг " Ажлын байрны бэлгийн дарамтыг "Гэмт хэрэг мєн гэж зүйлчиллээ" гэж нийгмээрээ үзэн ядаж, буруутгасны зангилаа одоо л нэг тайлагдаж байна. Санаж байвал, 2015 онд , Эрүүгийн хуулийг АН-ын засаглалын үед шинэчлэхдээ: Эрүүгийн хуулийн 12.4 зүйлд.Энэ бол Эрүүгийн гэмт хэрэг гэж хуульчилж өгсөн юм. Өмнөх 1961 оны эрүүгийн хууль,1989 оны Эрүүгийн хууль, 1997 оны Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ч уг хэргийг Эрүүгийн гэмт хэрэг гэж зүйлчлээд 1-5 жил хүртэлх хорих ялтай байсныг баталгаажуулсан. Тэгвэл 2002 онд МАХН үнэмлэхүй олонхи болохдоо Эрүүгийн хуулийг өөрчилсөн. Ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэргийн зүйлчлэлээс хассан. Хожим 14 жилийн хойно, 2016 онд МАН УИХ-д 65-лаа олонхи болсон үед С.Бямбацогт Хууль зүйн сайдаар томилогдсон. Тэр үед Эрүүгийн хуулийг дахин өөрчилсөн. Ажлын байрны бэлгийн дарамтыг эрүүгийн ГЭМТ ХЭРЭГ БИШ гэж зүйлчилээд Зөрчлийн хууль руу торгуулах түвшинд бууруулан чулуудсан. Ажлын байрны бэлгийн дарамтаар хэнд ч, ямар ч ял оногдуулах хууль зүйн заалт байхгүй. Тиймээс Анандбазар тэргүүтэнд ял оноох боломжгүй. Гэмт хэргийг өөгшүүлсэн, гэмт хэрэгтнийг яснаас мулталсан ийм л хуулийг Монгол Улсын гавьяат хуульч Лүндээжанцан, шударга гэгдэх Нямдоржийн хамт, өсөх ирээдүйтэй хуульч гэж тооцогддог Бямбацогт нар оройлон хийсэн байдаг. Дээрхи хуулийн заалтаар Анандбазарт ял оноох нөхцөлгүй. Ёс зүйн хариуцлага л тооцох боломжтой. Залуусын хэлж заншсанаар, үсрээд л Зөрчлийн хуулиар торгоод өнгөрөх төдий.

Эрх баригч, шударга гэгч хуульч, хууль тогтоогчид гэмт хэргийг яснаас мулталжээ. "Ах" нарынхаар ач буянаар Анандбазар тэргүүтнүүд ялнаас хэлтэрч чаджээ. Хэн нэгнийг муулах гэсэнгүй. Анандбазарын бузар үйлдлийг хамгаалж, түүнийг гэмтэй, гэмгүй гэж хэлэхийг зорьсонгүй. Хуулийн зүйл заалтыг ингэж хулгайлж байна. Эрх баригчид шударга ёс тогтоохоос аль болох зугатаж, одоо бүр гоо охид бүсгүйчүүдийг минь хуулийн дагуу дураараа доромжилдог болжээ.
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?