ХААН БАНК МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТАН ЗАЛУУСТ ЗОРИУЛСАН ОНЛАЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛНА

2021-04-30  

   Мэргэжлийн байгууллагад өөрийн суралцаж буй чиглэлийнхээ дагуу дадлага хийгээд цалин авах боломжтойг мэдэх үү? Банканд зөвхөн санхүүгийн салбарынхан ажилладаг уу? Дэлхий дахинаа юмс маш хурдтай өөрчлөгдөж, суралцахын зэрэгцээ өөртөө хөрөнгө оруулалт хийж, үүнийхээ төлөө цалин авах нь хэдийнэ түгээмэл ойлголтын нэг болжээ. Технологи болон мэдээллийн эрин бидний мэдэх уламжлалт ойлголтыг эвдэж, салбар бүрт мэдээллийн технологийн чадварлаг ажилтны оролцоог огцом нэмэгдүүлж орхив. Үүний нэг тод жишээ бол ХААН Банкны Төв оффисын нийт хүний нөөцийн 15 орчим хувийг мэдээллийн технологийн мэргэжилтнүүд эзэлж байна.

Үүнтэй холбогдуулан ХААН Банкнаас ирээдүйдээ хөрөнгө оруулж, ажлын карьераа одооноос амжилттай эхлүүлэхийг төлөвлөж буй хэн бүхэнд зориулсан танилцуулга уулзалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг 5-р сарын 5-ны лхагва гарагт 11:00-13:30 цагийн хооронд цахим талбарт өрнөх бөгөөд үнэ төлбөргүй гэдгээрээ онцлог. Мөн цаашид энэ чиглэлээр суралцахыг зорьж буй, өдөрлөгт оролцох сонирхолтой сурагчдад ч нээлттэй юм.

Онлайн өдөрлөгт оролцсоноор, ХААН Банкны Мэдээллийн технологийн газрын захирлууд болон шилдэг ажилтнуудтай танилцаж, ажлын орчинд өөрийгөө хэрхэн хөгжүүлэх, банкны салбарт орчин үеийн дэвшилтэт технологи, хэтийн төлөв, чиг хандлагыг хэрхэн өөрчилж буй тухай сонирхолтой мэдээлллийг сонсож, санал бодлоо хуваалцах боломжтой. Цахим шилжилтийн нэгэн хэлхээ болсон эрхэм оюутан таныг урьж байна.

Өдөрлөгт оролцохыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлээрэй.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR PRADHAN:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) WhatsApp: 157444437443 2021-06-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?