ЧОЙЖАМЦ ХАМБА НОМУН ХААНААР ӨРГӨМЖЛӨГДЛӨӨ

2021-06-28  

 Одоогоос гурван жилийн тэртээ, эзэн Чингисийн өлгий нутагт, Хэрлэнгийн хөвөөнд хэсэг лам нар хуралдан Чойжамц хамбыг Номун хаан-аар өргөмжилсөн байдаг. Номун хаан гэдэг нь номын хаан гэсэн утга агуулдаг. Энэ цолоор өргөмжлөгдсөн Чойжамцад Монголын нийгэм олон , төр, шашины олон байгууллагын зүгээс тухайн үед төдийлөн ач холбогдол өгөлгүй өнөөдөртэй золгосон байдаг. Тэгвэл Монгол Улсын зургаа дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийг тангараг өргөхөөс өрсөн тав дахь ерөнхийлөгч Х.Баттулгаар " Номун хан" өргөмжлөлөө баталгаажуулж амжсан байна. Ингэснээр Чойжамц хамба аравдугаар Богд буюу Монголын шашины тэргүүнийг тодруулах эрхийг хэнээс ч үл хамааран тодруулах эрхтэй болсон нь дэвшил боллоо гэж зарим сүм хийдийн тэргүүн бэлэгшээж байна. Өмнө нь, 10 дугаар богдын хойд дүрээр УИХ -ын дарга асан эрхэм, УИХ-ын гишүүн асан нэгэн эмэгтэйн ач гээд Төвд лам нарын оролцоотойгоор 10 дугаар богдыг тодруулах үйл явц ил далд өрнөж байсан. Тэгвэл энэ үйл явдлыг нэг мөр таслан зогсоож, Монголчууд төвд нарын хамаарал, нөлөөнд авталгүйгээр 10-р богдийг тодруулах болжээ. Гандантэгчэнлин хийдийн их хамба Д.Чойжамцыг хамба номун хаанд батламжилж ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх уг батламжийг ёслол төгөлдөр гардуулсан байна.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
sugar:buruu hun todruuljee.. Yadarsan negnees todorson bol ard tumen tosood avah bailaa 2021-08-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?